Судалгаа, шинжилгээний албаны 2015 оны үйл ажиллагааны тайлан

Авлигын индексийн судалгаа болон Төрийн байгууллагын шударга байдлын судалгааг нэгтгэн, БНСУ-ын Шударга байдлын үнэлгээний аргачлал, арга зүйд тулгуурлан Шударга байдлын үнэлгээний аргачлал, судалгааны удирдамж, асуулгын маягтыг Газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/129 тоот тушаалаар батлуулан мөрдөж байна. Мөн Шударга байдлын үнэлгээний судалгааны удирдамжид заасны дагуу Шударга байдлын үнэлгээний 2015 оны судалгаанд хамруулах байгууллагын нэрсийг гаргаж газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/131 тоот тушаалаар батлуулав. Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2014 оны судалгааны үр дүнг судалгаанд хамрагдсан байгууллагуудын төлөөлөлд танилцуулах ажлыг зохион байгуулав. Судалгааны үр дүнгийн тайланг хэвлүүлэн олон нийтэд түгээн ажиллав. 2014 оны судалгааны дүнг СЯ, НДЕГ, УБЕГ, Нийгмийн халамж үйлчилгээний төв, ЦЕГ, Замын цагдаа, ХУД, Налайх дүүргийн захиргаа, клиникийн I, III эмнэлгийн ажилтнуудад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлллийн2014 оны судалгааны үр дүнгийн тооцоолол 3.58 гарсан ба судалгааны тайланг боловсруулан хэвлүүлж, олон нийтэд тараасан байна. 

ХШДШХ-ээс ХАСХОМ-ийн мэдүүлэг гаргагч 35345 хүний жагсаалтыг авч, энгийн санамсаргүй түүврийн аргаар 1000 төрийн албан хаагчийг сонгон туршилтаар онлайн хэлбэрээр “Survey monkey” программаар асуулгыг хүргүүлж, туршилт судалгааг явуулав. Судалгааг онлайнаар зохион байгуулахын тулд судалгааны асуулгыг товч байлгах, судалгаанд оролцогчдыг зөв сонгох явдал чухал болох нь харагдсан тул энэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг хөндлөнгийн байгууллагаар хийлгэхтэй холбоотойгоор 2 багц ажлыг сонгон шалгаруулалт зарлан гүйцэтгүүлж байна. 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран Төрийн ордонд зохион байгуулсан “Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт, мөн Зориг сантай хамтран зохион байгуулсан “Ардчилал зуны сургалт хөтөлбөр” сургалтад тус тус оролцож 2014 оны судалгааны дүнг танилцуулав.

“Хүүхдийн шударга байдал-2015” судалгааг цахим хэлбэрээр явуулж байгаатай холбогдуулан судалгааны асуулгыг “Survey monkey” програмд шивж оруулан, судалгааны хамрах хүрээг өргөжүүлэн Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагчдыг хамруулан Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд Цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагч нарт “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны үр дүнгийн талаар танилцуулга хийв. 

Цагдаагийн байгууллагын авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгааг нийслэлийн 4 дүүрэг, 3 аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагааг хамруулан 305 цагдаагийн албан хаагч, 331 иргэнээс асуулга авч зохион байгуулсан бөгөөд дүнг нийслэл, дүүргүүдийн албан хаагчдад мөн судалгааны дүнгээр авлигад өртөх эрсдэл өндөртэй гарсан дүүргийн замын цагдаагийн хэрэг бүртгэгч, байцаагч нарт судалгааны дүнг танилцуулах ажлыг зохион байгуулав. 

“Монгол Улсын авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал”-ын талаарх, мэдээллийг боловсруулан хэвлүүлж, УИХ-д хүргүүлэв. Энэ удаагийн мэдээллийг улс, аймаг, нийслэл болон салбарын түвшинд бэлтгэсэн бөгөөд танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүд, ОНЗ-ийн гишүүд, бүх яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэв.

Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 2013-2014 онд гарсан авлигын талаарх мэдээ, нийтлэлийг нэгтгэн эмхэтгэж, “Дэлхийн улсуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаа” товхимол бэлтгэж 1000 ширхэг хэвлүүлэн, ОНЗ болон яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн агентлагуудад хүргэн өгч, байгууллагын цахим хуудсанд байршуулан олон нийтэд хүргэсэн нь бусад улс орнуудын зүгээс авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг судлах, авлигын эсрэг мэдээлэл өгөх, улмаар энэ чиглэлийн санал, санаачилгыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болсон гэж үзэж байна. 

Гадаад улс орон, олон улсын байгууллагын туршлагыг судалж, мэдээллээр хангах ажлын хүрээнд Австри, Америкийн Нэгдсэн Улс, Гонконг, Индонез, БНСУ, Сингапур, Малайз, Филиппин, Хятад, Макао, Итали, Камбож, Японы авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар судалж, газрын удирдлагуудад танилцуулан, тэдгээрийг байгууллагын цахим хуудсанд байршуулав.

Ази, номхон далайн орнуудын шударга байдлын сүлжээ “AP-INTACT”, “Транспарэнси Интернэшнл” байгууллагын ил тод байдлын мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх нийтлэл, үйл явдал, мэдээллийг судлан, 7 хоног бүрээр түүвэрлэн орчуулж, “Гадаад мэдээний тойм” 52 дугаарыг бэлтгэн газрын удирдлага болон хэлтсийн дарга нарт танилцуулж, мэдээг байгууллагын цахим хуудсанд байршуулах, шаардлагатай мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж ажиллав. 

АТГ-т хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээлэлд сар, улирал, хагас жилийн байдлаар дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн газрын удирдлага болон хэлтсийн дарга нарт танилцуулж, байгууллагын цахим хуудсанд байршуулж ажиллаа. 

“Шударга ёс онол арга зүйн цувралын 2014 оны 2, 3 дахь дугаарыг 1000 ширхэг хэвлүүлж, олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулж байна. 

Авлигатай тэмцэх хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, хөтөлбөрийн төсөлд Засгийн газраас ирүүлсэн санал болон хэлтэс, албадаас ирүүлсэн саналыг нэгтгэж, холбогдох засвар, өөрчлөлт оруулан, төслийн шинэчилсэн хувилбарыг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлэв. 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулга, Хууль сахиулах ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Мөрдөх албаны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хохирлын сангийн тухай хуулийн төслүүдэд санал бэлтгэн Хууль зүйн сайдад хүргүүлэв. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, танилцуулга, үзэл баримтлалтай танилцаж, санал бэлтгэн хүргүүлэх ажлыг зохион байгуулав. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (691)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.