/ БИДНИЙ ТУХАЙ / ЗЦА-ны билэг тэмдэг / ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ БИЛЭГДЭЛ НЬ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАРЬЦАА, УЯЛДАА ХОЛБООГ ИЛЭРХИЙЛСЭН “ХҮН-АВТОМАШИН-ЗАМ” ГЭСЭН ГУРВАЛСАН ХОЛБООГ ХОСЛУУЛАН ДҮРСЭЛСЭН БАЙДАГ

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ БИЛЭГДЭЛ НЬ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАРЬЦАА, УЯЛДАА ХОЛБООГ ИЛЭРХИЙЛСЭН “ХҮН-АВТОМАШИН-ЗАМ” ГЭСЭН ГУРВАЛСАН ХОЛБООГ ХОСЛУУЛАН ДҮРСЭЛСЭН БАЙДАГ

Замын цагдаагийн албаны билэгдэл, таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг 2000 оны 2 дугаар сарын 29-ны өдөр тус газрын даргын 30-р тушаалаар баталжээ.

Энэхүү билэгдэл нь ялалт, амжилт, хөгжил, дэвшил, мандан бадрахыг билэгдсэн улаан өнгөөр хөвөөлсөн, саруул тунгалаг, цэвэр цэлмэгийг билэгдсэн дугираг цэнхэр дэвсгэр дээр хөдөлгөөний аюулгүй байдлын харьцаа, уялдаа холбоог илэрхийлсэн “Хүн-автомашин-зам” гэсэн гурвалсан холбоог хослуулан дүрсэлсэн байна.

Хүүхдээ хөтөлсөн эхийн дүрс шар, зам нь ээлийн цагаан, машин нь болгоомжлол илтгэсэн улаан өнгөтэй байна. Энэхүү дүрсийн баруун дээд хэсэгт гудамж замын хөдөлгөөнийг “ялгамжгүй, шударга үнэн зөв” зохицуулдаг гэсэн агуулгаар гэрэл дохиог байрлуулсан байна.

Тус таних тэмдгийн оройн хэсэгт Монголын Цагдаагийн байгууллагын билэгдэл, суурин хэсэгт нь Замын цагдаагийн албаны олон улсын гадаад харилцааг билэгдэн англи хэл дээр “Traffic policе” гэж бичжээ.

Энэ бүх дүрслэлийн агуулга, нэвтрэн гарах үндсэн санааг илэрхийлсэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” гэсэн уриаг ариун нандиныг билэгдсэн цагаан өнгөн дээр энх амгалангийн цэнхэр өнгөөр тойруулан бичиж, үгийн эхлэл, төгсгөлд 4 зүг, найман зовхис гэсэн шигтгээг суулгасан байна.

Таних тэмдгийг тус газраас эрхлэн хэвлүүлж байгаа гадаад сурталчилгааны зүйл, ном, зураг, плакат, гарын авлага, тараах материал, сонин сэтгүүл, захиалгаар хийлгэж байгаа бэлэг дурсгалын зүйл, замын хөдөлгөөний аюулгүй байдалд холбогдох сурталчилгааны зүйл, хурлын заал, кабинет, биеийн тамирын заал, хичээлийн танхимын хүндэтгэлийн хана, самбар, байгууллагаас олгож байгаа гэрчилгээ, зөвшөөрөл, диплом, баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэрэг шагнал дурсгалын зүйл, уралдаан тэмцээнд оролцож байгаа тамирчдын хувцас, багийн хаягт тавьж хэрэглэхээр заажээ.

Статистик мэдээ
  • 2018 оны 2-р сар
  • 2018 оны 3-р сар
  • 2018 оны 1-р сар
    Нийт дуудлага, мэдээлэл 0000
    Бүртгэгдсэн гэмт хэрэг 0000
    Гэмтсэн хүн 0000
Эрэн сурвалжилж байна

 

 МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ