ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Замын цагдаагийн газрын 2016 оны 1 дүгээр улирлын сахилга, ёс зүйн зөвлөгөөн энэ оны 4 дүгээр сарын 29-ний өдөр "Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв" дээр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын цагдаагийн алба хаагчид хамрагдсан бөгөөд алба хаагчдад сахилга, ёс зүйн чиглэлээр мэдээлэл өгөх, мөн алба хаагчдын санал, хүсэлтийг сонсох, хариулт өгөх, бусдыгаа хошуучилж ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулах зэрэг арга хэмжээ явагдаж өндөрлөсөн болно.

Түүнчлэн арга хэмжээний үеэр Цагдаагийн байгууллагын 95, Замын цагдаагийн албаны 80, Цагдаагийн байгууллагын ахмадын холбооны 50 жилийн ойг тохиолдуулан бэлтгэл хурандаа Л.Гаваасүрэн оролцож, дурсамжаасаа хуваалцан, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахмад хүний хувьд зөвлөгөө өгсөн бөгөөд замын цагдаагийн нийт алба хаагчдад ажлын амжилт хүсч, өөрийн уран бүтээл болох "Сөрж болдоггүй тавилан" уран сайхны киног үзэж сонирхууллаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (604)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.