“ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР”

Сүүлийн 6 жилийн /2010-2015/ байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 6063 бүртгэгдэн 6295 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 250 хүүхэд амь насаа алдаж,  6045 хүүхэд гэмтэл авснаас 1131 нь хүндэвтэр, хүнд гэмтжээ. 

2016 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 8 /нийслэлд 1 нь/ хүүхэд нас барж, 37 /нийслэлд 23 нь/ хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.

Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 2015 оны эхний 3 сард 10 хүүхэд нас барж байсан бол 2016 онд 8 болж 2-оор буюу 20 хувиар, 2015 онд 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авч байсан бол 37 болж 15,9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг жил бүрийн 04 дүгээр сарын 10-ны өдөр 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар, Dream box телевиз, МУЗН, ”Монос косметик”, “Хүннү молл” ХХКомпаниудтай хамтран “Хүннү молл” худалдааны төвийн 1 давхарт амжилттай зохион байгууллаа.

  “Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх өдөр” сэдэвт “Хэвлэлийн бага хурал”-ыг зохион байгуулж, 26 телевиз, 3 сонин, 2 радио, 23 сайтны төлөөлөл хүрэлцэн ирж мэдээллийг олон нийтэд хүргэсэн.

 

“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд  Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Ландкрузер, альфард, “mvw” мото клубуудтэй хамтран нийт 85 автомашин, мотоциклийн жагсаалыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий стикерийг автомашинууд дээр наан хотын төв гудамж замуудаар /ЗЦГ-аас Нарны замаар “Нарантуул ОУХТ”, Их тойруугаар Зүүн 4 зам, Энтайваны өргөн чөлөөгөөр МУБИС, Бага тойруу, Бээжингийн гудамж, Эрхүүгийн гудамж, Их тойруу 100 айлын уулзвараар Монгол 3 дугаар сургууль, Энэбишийн өргөн чөлөө, Бичилийн замаар 40, 28 дугаар сургууль, Ард Аюушийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөгөөр Драгон, Геологийн төв лабораторийн уулзвар хүртэл/ явуулж, суудлын автомашинуудын люкээр НЭМХ-ийн мэргэжилтнүүд стикер барин ухуулан сурталчилгааны ажлыг хийсэн ба уг үйл ажиллагааг МҮОНРТ, С-1 телевизээс шууд бичлэг хийж баримтжуулан иргэд олон нийтэд хүргэж сурталчилсан. 

    

Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Хүүхдийн нүдээр замын хөдөлгөөн” сэдэвт гар зургийн уралдаан, цэцэрлэгийн хүүхдийн дунд 3d барималын шавраар дүрс бүтээл хийх уралдаан зохион байгуулж, тус тус эхний 3-н байр, тусгай байруудыг эзлүүлэн, оролцсон хүүхдүүдэд шагнал гардуулав.

“Мини 4 замын уулзвар”-ыг хийж байршуулан замын хөдөлгөөнд зөв оролцох дадлага  хийх бодит сургалтыг зохион байгууллаа.

 

Арга хэмжээний үеэр Шүгэлхүү DVD 10ш, “Замын хөдөлгөөний цагаан толгой” ном 100ш, Шүгэлхүү ном 100ш, Замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох гарын авлага 300 ш, НЭМХ, Rotary Narlag Ulaanbaatar, Unicef НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран гаргасан “Зам тээврийн ослоос сэргийлье” зурагт санамж, сэрэмжлүүлэг 300ш, “Доктор авто сервис”-ээс гаргасан “4-өөс доош насны хүүхэд тээвэрлэх үед зориулсан аюулгүй байдлын зөвлөмж” том, жижиг плакат 40ш-ийг хүүхэд багачууд, иргэд олон нийтэд өгөв.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (550)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.