НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ.

       Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжаар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2013 оны 80 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-н өдрийн А/80 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг батлан Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд торгууль ногдуулан, мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хүргүүлэх ажлыг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж байсан. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль баталсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалаар “Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-ыг баталж, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.  Цаашид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Хууль зүйн сайдын 2015 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журмыг эрхзүйн баримт бичиг болгон зөрчилд хяналт тавьж ажиллана. Зөрчил илэрсэн нөхцөлд  мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хүргүүлэх ажил хэвээр үргэлжлэх болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.