ЖОЛООЧ НАРАА ХУРДАА ХАС!!!

Сүүлийн 2-3 жилд Улаанбаатар хотын авто замын шинэчлэл, уулзваруудын өргөтгөл хийгдэж, хуучин түгжирдэг байсан замууд бүрэн шинэчлэгдэж хурд хэтрүүлсэний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байна.    

ХБНГУ-ын VITRONIC Групп Компанийн үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

 

Замын хөдөлгөөний хяналтын VITRONIC-ийн системүүд нь лазер сканерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг (LIDAR, Light Detection and Ranging).

Хурд хэмжих техникийн шинэ үеийн төхөөрөмж юм. Тус систем нь

ü  олон эгнээгээр яваа олон машиныг нэг дор хэмжинэ

ü  зам барилгын ажлын үед, тойруу, түннел болон үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хэмжилт хийнэ.

Хурдны зөрчил бүртгэгч зөөврийн төхөөрөмж нь хяналтгүй байсан авто замууд болох Нисэхийн, Зуслангийн, Баянхошуу Хөтөл зэрэг хурд ихээр хэтрүүлдэг аюултай байршлуудад аюулгүй байдлыг хангах, хяналт хийх боломжтой болсон.

Иймд ЖОЛООЧ НАРАА  Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан хотын дотор явах хөдөлгөөний хурдаа баримтална уу!!

 ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (691)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.