Аюулгүй монгол хүүхэд аян-2015

 

2015 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 444 хүн нас барж, 1062 хүн хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан. Үүнээс хүүхэд 45 нас барж, 174 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан.

2014 оны эхний 9 сард 36 хүүхэд нас барж байсан бол 2015 оны эхний 9 сард 45 болж, 9-өөр буюу 25 хувиар өссөн.

2014 оны эхний 9 сард 158 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл авч гэмтэж байсан бол 2015 оны эхний 9 сард 174 болж 16-аар буюу 10,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нас барсан 45 хүүхдийн 11 нь нийслэлд, 34 нь орон нутагт,

Хүнд хүндэвтэр гэмтэл авсан 174 хүүхдийн 104 нь Улаанбаатар хотод, 70 нь хөдөө орон нутагт осолд орсон байна.      

 Нийслэлд нас барсан 11 хүүхдийн:

 Хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл 5 нь зорчигч, 6 нь явган зорчигч

Хүйсээр нь авч үзвэл: 4 эрэгтэй, 7 эмэгтэй

Насаар нь ангилвал: 0-7 насны 7

               8-14 насны 2

               15-17 насны 2 хүүхэд байна.

Нийслэлийн хэмжээнд 736 ослоор 769 хүүхэд осолд өртсөн. Үүний 11 нь нас барж, 758 нь гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдүүдийн:

                                             529 нь явган зорчигч,

                                             200 нь зорчигч,

                                             25 нь дугуй унаж явах үедээ

                                             Бусад байдлаар 4 хүүхэд осолд орсон байна.

Хүйсээр нь авч үзвэл: 469 эрэгтэй, 289 эмэгтэй

            Насаар нь ангилвал: 0-7 насны 338

                                                8-14 насны 323

                                                15-17 насны 97 хүүхэд байна.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг цаг, гарагаар нь авч үзвэл ажлын өдрүүдэд 16.00-20.00 цагийн хооронд хүүхэд хичээл тарах, гэртээ харих үедээ осолд их өртсөн судалгаа гарсан байна.

Судалгаагаар ерөнхий боловсролын сургууль орчмыг Монгол Улсын стандарт MNS 6444:2014 “Сургуулийн бүс” техникийн ерөнхий шаардлагын дагуу тохижуулж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах шаардлага зайлшгүй бий болсон гэдэг нь харагдаж байгаа тул “Аюулгүй монгол хүүхэд” аяныг Замын цагдаагийн газар, “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн хамт олон хамтран  Улаанбаатар хотын эрсдэл бүхий ЕБ-ын сургуулиудийг стандартын дагуу тохижуулах ажлыг эхний ээлжинд “Авто ойл” ХХК-тай хамтран эхлүүлээд байна.

Тухайн компани нь Сонгинохайрхан дүүргийн эрсдэл бүхий сургуулиудийн нэг болох ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн орчим замыг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж, хурд сааруулагч, явган хүний гарцны тэмдэг, тэмдэглэл, тусгаарлах хайс, хашлага хийлгэж, зарим эвдрэлтэй хэсгийн замыг засч нийтдээ 15 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх Сургууль орчмын бүсийг тохижуулах ажилд зарцуулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд гар бие оролцоод байна.

Цаашид энэ үйл ажиллагаа үргэлжлэн challenge болгон өртөөчлөн явагдах бөгөөд хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудыг “Аюулгүй монгол хүүхэд” аянд нэгдэхийг уриалж байна.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (604)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.