ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ БАТЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Замын цагдаагийн газрын төв, орон нутгийн удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний арга хэмжээний  хүрээнд Монгол Улсад замын хөдөлгөөний дүрэм батлагдсаны 90 жилийн ойд зориулсан онол, практикийн бага хурлыг 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулах хөтөлбөр гарган Замын цагдаагийн газрын даргаар батлуулж, бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж,  хөтөлбөрт заагдсан хугацаанд Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын зааланд 0800 цагаас 1300 цагийн хооронд зохион байгууллаа.

Энэхүү онол, практикийн бага хуралд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн 2 дугаар тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд Монгол Улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн үүсэл, хөгжил сэдвээр, ХСИС-ийн цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа  Р.Мөнхбаяр “Хөдөлгөөн зохион байгуулалт ба хяналт” сэдвээр, Замын цагдаагийн газрын Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Б.Батбаяр “Замын хөдөлгөөний дүрэм”-д оруулах нэмэлт өөрчлөлт сэдвээр, Тахарын ерөнхий газрын дэд дарга Б.Батзориг “Зөрчлийн тухай” хуулийн талаар,  Хууль зүйн яамны Хууль зүйн яамны Процессын хууль тогтоомжийн төсөл боловсруулах асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Саруул  “Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай” хуулийн талаар  тус тус илтгэл тавьж, хуралд оролцогчидод илтгэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл, хэлэлцүүлэг хийсэн.

Хуралд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяр, Зам тээврийн яамны Автотээврийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Энхболд, Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Т.Баясгалан, Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр харуцсан эрдэм шинжилгээний ажилтан  Г.Сэлэнгэ,  тус яамны халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Т.Энхзаяа, Нийслэлийн засаг даргын тамгын газрын захиргаа, хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргал, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ерөнхий инженер бөгөөд, шуурхай удирдлагын төвийн дарга С.Баярөлзий, АЖДХ-ны гүйцэтгэх захирал Б.Нямдорж, шуурхай албаны ажилтан С.Пионер, Автоинженерүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Ганбат, Замын аюулгүй байдлын үндэсний төв”  төрийн бус байгууллагын тэргүүн О.Батжаргал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр  зэрэг төрийн болон төрийн бус  байгууллагын 12 зочин төлөөлөгч, замын цагдаагийн газрын төв, орон нутгийн удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд оролцогч 38 алба хаагч, нийт 49 хүн оролцож замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад тулгамдсан  асуудлыг шийдвэрлэх арга замын  талаар  санал, санаачлага гаргаж оролцсон.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (644)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.