“Төв, орон нутгийн Цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгжийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн”

      Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/488 тоот тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу “Төв, орон нутгийн Цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгжийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн”-ийг энэ оны 10 дугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

      Сургалт, зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, дэд комиссар Ж.Буянбат, Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, туслах комиссар Б.Ганзориг зэрэг Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирж, үүрэг, ажлын чиглэл өгч, мөн төв, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн нар оролцон, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр албадын хамтын ажиллагаа болон алба хаагчдын анхаарах асуудлууд, шинээр батлагдсан хууль, тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх, цагдаагийн албанд ашиглагдаж байгаа орчин үеийн техник хэрэгсэл, түүнийг ашиглах заавар зэрэг асуудлаар хариуцсан үүрэг, чиглэлийн дагуу мэдээлэл, сургалт хийж, харилцан санал солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (872)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.