Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентийн ассамблей /OSCE-PA/-н хурлын замын хамгаалалт зохицуулалтын талаар:

2015 оны 09 дүгээр сарын 15-19-ны өдрүүдэд хурал зохион байгуулагдах  “Shangri-la” зочид буудал орчмын замыг “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш  “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэл бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.

Зочид төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг “Хүүхдийн ордон”, “Гурван гал”, “UB-mart”, “Үзэсгэлэн худалдаа” зэрэг худалдааны төвийн авто зогсоолуудыг ашиглан байрлуулах ажлыг зохион байгуулна. 

 Oросын Холбооны Улсын Холбооны хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкины айлчлалтай холбогдуулж “Туушин” зочид буудлын замыг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны 22:00-оос 09 дүгээр сарын 18-ны 16:00 хүртэлх хугацаанд Спортын төв ордны баруун уулзвараас Төрийн ордны зүүн урд уулзвар хүртэл бүрэн хаана.Зочин ирэх болон буцах, хуралд оролцох үед нисэх онгоцны буудлаас Туушин зочид буудал орох хүртэл Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөг бүрэн чөлөөлж бусад хөдөлгөөнийг хязгаарлана.

            Хүлээн авалт ёслолын арга хэмжээтэй холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дуурийн театрын баруун замыг түр хугацаанд хаах бөгөөд зочид төлөөлөгчид 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр  Цонжинболдог цогцолбор, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол зочид буудал, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Корпориет зочид буудал, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Говь ноолуурын дэлгүүр” зорчих үед замын тухайн чиглэл дэх уулзвар, гарцуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж зохицуулалт хийнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (868)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.