ЦЕГ-ын ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ХЭЛТСИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ХОШУУЧ Ц.НАРАНБААТАР: ХУРАЛД НИЙТДЭЭ 43 ОРНЫ 600 ОРЧИМ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ИРНЭ

 

ЦЕГ-ын ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ ХЭЛТСИЙН

 ДАРГА, ЦАГДААГИЙН ХОШУУЧ Ц.НАРАНБААТАР: ХУРАЛД НИЙТДЭЭ 43 ОРНЫ 600 ОРЧИМ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ИРНЭ

Улаанбаатар хотод 2015 оны 09 дүгээр сарын 15-19-ны өдрийн хооронд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал зохион байгуулагдана. Хуралд 43 орны 600 орчим зочин төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтанууд болон Oросын Холбооны Улсын Холбооны хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин оролцох урьдчилсан мэдээлэлтэй байна.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурлын аюулгүй байдлыг хангах цагдаагийн хамгаалалт зохицуулалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэнэ.

Хурал зохион байгуулагдах “Shangri-la” зочид буудал орчмын замыг “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэлх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана. Гадаадын өндөр хэмжээний зочин төлөөлөгчид ирэх болон буцах, хуралд оролцох үед нисэх онгоцны буудлаас Туушин зочид буудал орох хүртэл Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөг бүрэн чөлөөлж бусад хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Мөн хугацаанд зочид, төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг “Хүүхдийн ордон”, “Гурван гал”, “UB-mart”, “Үзэсгэлэн худалдаа” зэрэг худалдааны төвийн авто зогсоолуудыг ашиглан байрлуулах ажлыг зохион байгуулна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (717)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.