ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА , ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС: ЭНЭ МӨНГӨ 2014 БАЙТУГАЙ 2015 ОНЫ ТӨСӨВТ Ч СУУГААГҮЙ

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА , ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС: ЭНЭ МӨНГӨ 2014 БАЙТУГАЙ 2015 ОНЫ ТӨСӨВТ Ч СУУГААГҮЙ

Миний хувьд цэргийн албанаас цагдаагийн байгууллагад орж тэр үеийн ЗХУ-ын ДЯЯ-ны Академид гүйцэтгэх ажлын чиглэлээр суралцаж хуульч эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Бид тухайн үеийн НАХЯ-ны сайдын тушаалаар ЗХУ-ын ДЯЯ-ны төрөлжсөн дээд сургуулиудад томилогдон суралцдаг байсан юм. Ажлын гараагаа төлөөлөгчөөс эхлэн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, ХСИС-ийн захирлаар ажиллаж байгаад энэ албан тушаалд томилогдсон. Цагдаагийн байгууллагад нийт 30 гаруй жил тасралтгүй зүтгэж байна. 2002-2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан. АНУ-ын Хавай мужийн Ази номхон далайн аюулгүй байдлын сургалтын төвд терроризмтэй тэмцэх болон аюулгүй байдлын удирдлагын чиглэлээр, Японы Оюуны өмчийн газарт оюуны өмчийн хэрэгтэй тэмцэх, Канад улсын Цагдаагийн коллежид санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, БНСУ, Австрали улсад Ази Номхон далайн орнуудын төвд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Аав минь насаараа цагдаагийн байгууллагад ажилласан тул би багаасаа л цагдаагийн амьдралыг мэдэрч өссөн.                                                             

 -Та Цагдаагийн байгуулагыг гурван үгээр илэрхийлвэл юу гэж томъёолох вэ?    

                 Илтгэл, чадвар, хариуцлага.

- Та энэ албанд томилогдоод үйл ажиллагаандаа ямар үндсэн гол чиг хандлагыг баримтлан ажиллаж байна вэ?

 Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Үүнийг иргэдийн хууль ёсны эрх ашгийг хангаж хүртээмжтэй явуулахад юуны өмнө бид эхлээд эрх зүйн зохицуулалтаа зөв болгох шаардлагатай. Ялангуяа цагдаагийн албаны хууль бол манай тогтолцоо, эрх зүйн байдал, бидний баталгаа, үүрэг хариуцлага гэж ойлгож болно. Түүнчлэн бүтэц зохион байгуулалт, тогтолцоогоо зөв голдиролд оруулж, хүний нөөцийн бодлогын асуудалд анхаарах ёстой. Мөн цагдаагийн материаллаг баазыг бэхжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн техник технологи, инновацийг цагдаагийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг чухалчилж байна. Мэдээж эдгээр ажлууд хөрөнгө мөнгөтэй шууд холбоотой тул хүссэн хэмжээгээр биелэх боломжгүй ч  чармайж ажиллана. Өнөөдрийн байдлаар цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтэй тэмцэх хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдаас хамгийн бага цалинтай бөгөөд тэдгээртэй харьцуулахад хамгийн урт цагаар хамгийн их ачаалалтайгаар амралт баярын өдрүүдийг умартан ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Иймээс төр засгаас цагдаагийн байгууллагын хөрөнгө мөнгөний асуудлыг зайлшгүй эргэж харж шийдвэрлэх шаардлагатай байна.                                                                                                                        - Эрх зүйн шинэчлэл ид өрнөж байгаа эгзэгтэй энэ үед улс эх орон, иргэн бүрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бие бүрэлдэхүүнийг удирдахад танд ямар боломж, бэрхшээл байна вэ?

 Цагдаагийн байгууллага бол олон жилийн түүхэн замналтай, үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулах бүтэц зохион байгуулалт, хууль, дүрэм журамтай, мэргэжлийн хүний нөөцтэй зэрэг байгууллагын хэвшсэн соёлтой том айл юм. Энэ бүгд миний давуу тал надад байгаа боломж гэж би харж байна. Харин бэрхшээл гэвэл томилогдоод ажилтайгаа танилцаж байхад цагдаагийн байгууллагад асар их хүлээлт бий болсоныг анзаарсан. Алба хаагчдын эрх зүйн байдал нь орхигдсон, холбогдох хуулиуд нь хоорондоо зөрчилтэй, үүнд дээр нэмээд сүүлийн үед ойр ойрхон явагдсан боловсон хүчин албан тушаалын савалгаа болон цагдаагийн цолыг албан тушаалын цол болгосон зэрэг нь алба хаагчдын сэтгэл зүйд нөлөөлж албандаа хүндэтгэлтэй хандах итгэл үнэмшил алдагдсан байна. Байгууллагын тогтсон соёл, үнэт зүйлийг эвдсэнээр алба хаагчдын хэвийн хүлээцтэй ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ажлын дадлага туршлага, цол эрэмбийн шалгуурыг үл харгалзан ямар нэгэн аргаар шууд дарга болж цагдаагийн өндөр цолонд очих “марафон уралдаан” бий болох нөхцөл үүсжээ. Энэ нь хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлөх шалтгаан болсон гэж үзэж байна. Мөн бүтэц зохион байгуулалтын ойлгомжгүй төвөгтэй тогтолцоо нь зарим давхардал үүсгэж үйл ажиллагааны хийдэл бий болгох үндэслэл болсон. Ингэснээр цагдаагийн төвийн албадаас дүүрэг орон нутгийг тасралтгүй мэргэжлийн удирдлагаар хангаж хариуцах ажил хаягдаж үүнтэй холбогдож нэгж дээр мэргэжлийн ажлыг зангидаж хянах ажил орхигдоход хүрсэн байсан. Нэг үгээр хэлбэл бидний өмнө нь тогтож хэвшсэн соёл алдагдаж харин түүнийг нөхөх шинэ механизм бүрдээгүй байна. Үүнийг эхнээс нь засч залруулаад явж байна.

 - Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд та ямар ажил зохион байгуулж хэрэгжүүлж байна вэ?

 Цагдаагийн байгууллагын ажиллагсдын нийгмийн болон эдийн засгийн баталгааг сайжруулах шаардлагатай. Үндэсний дотоодын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй хамгийн том байгууллага бол цагдаа шүү дээ. Хамгийн их нэгжтэй, орон нутаг сумдад хөлтэй, тэргүүн фронтод, хүнд хэцүү нөхцөлд ажилладаг, гэмт хэрэгтэй тэмцэх цар  хүрээгээр бусад хууль сахиулах байгууллагуудтай харьцуулахад хамаагүй илүү боловч нийгэм, эдийн засгийн баталгаа нь хууль сахиулах бусад салбарын ижил төвшиний алба хаагчдаас дор, цалин бага байгаа нь тулгамдсан асуудал юм. Баяр ёслол амралтын өдрүүдийг үл харгалзан ажилладаг. Цагдаагийн алба хаагчдын олонх нь орон сууцгүй, хамаатан садан найз нөхдийнхөө хашаанд, хажуу өрөөнд амьдарч байна. Мөн цагдаагийн албаны хууль хэрэгжиж эхэлснээс хойш алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй, авч буй цалин нэмэгдлийн хэмжээг бууруулахгүй байлгах үүднээс УИХ-аас Засгийн газарт чиглэл өгч, 2014 онд Засгийн газрын 99 дүгээр тогтоол гарч цалингийн нэмэгдлийг шинээр тогтоож өгсөн. Харамсалтай нь улс орны санхүү эдийн засаг хүндрэлтэй гэсэн шалтгаанаар энэ мөнгө цагдаагийн байгууллагын 2014 байтугай 2015 оны төсөвт ч суугаагүй. Өнөөдөр манай алба хаагчид авах ёстой цалингаа бүрэн авч чадахгүй өдөр шөнөгүй ажиллаж байна шүү дээ. Үүнд УИХ, Засгийн газар анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. Алба хаагчдаа зах зээлийн үнээс хямд орон сууцтай болгох асуудлыг ЦЕГ-ын хувьд бүх талаар дэмжиж ажиллаж байна. Өөрсдийн санал санаачилгаар орон сууц барьж эхнээс нь ашиглалтанд оруулан бага хүүтэй орон сууцны зээлэнд хамрагдах асуудалд туслалцаа үзүүлж байна. Мөн ипотекийн зээлийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт 1000 цагдаагийн алба хаагчдаа хамруулах асуудлыг шийдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр нилээн олон алба хаагчид маань өөрийн орон сууцтай болно. Үүний зэрэгцээ цалингийн шатлалын хэмжээг өсгөж бусад хууль сахиулах албадын шатлалд ойртуулах тал дээр асуудал оруулж онцгой анхаарна. Цаашид ч цагдаагийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авч ажиллана.

 - Хууль зүйн сайд ЦЕГ-ын дэд дарга нарыг өөрчилсөн. Ингэхдээ тантай зөвшилцсөн үү. Хүмүүсийн дунд янз бүрийн яриа байгаа л даа. Тийм учраас л үүнд хариултавах гэсэн юм.

ЦЕГ-ын дэд даргын нарыг томилсон шийдвэр бол хуулиараа Хууль зүйн сайдын эрхлэх хүрээний асуудал учраас эрх мэдлийн хүрээнд цагдаагийн байгууллагад тодорхой албан тушаал эрхэлж байсан туршлагатай 3 хүнийг сайд дэд даргаар томилсон.

  - Батлагдаж байгаа бүтэц, томилгоо хэр зэрэг мэргэжлийн байгууллагын жишигт нийцэж байгаа вэ? Та яг мэргэжлийн хүмүүсийг томилж чадаж байна уу?

Би ЦЕГ-ын даргаар томилогдоод хуульд заасан эрх мэдлийн хүрээнд томилгоо хийсэн. Албаны эрх ашиг хамгийн чухал учир хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд мэдлэг, чадвартай, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Тодорхой туршлагатай мэргэжлийн хүмүүсийг удирдах албан тушаалд томилсон байгаа. Хамт олонд танигдсан ажлаа мэддэг туршлагатай алба хаагч даргаар томилогдвол манлайлагч болж байгууллага хөгждөг. Энэ бол миний хүний нөөцийн бодлогодоо барьж буй хамгийн гол зарчим. Тиймээс би карьерийн тогтолцооны талаар анхаарч алба хаагчдын албан тушаал дэвших тогтолцооны журам баталсан. Дашрамд хэлэхэд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн албыг улс төрөөс ангид байлгах, төрийн мэргэшсэн тогтвортой алба бий болгохоор тусгасан нь цаг үеэ олсон маш чухал асуудлыг хөндсөн гэж би үзэж байна.

 - Монгол улсад хууль зүйн салбарыг бүхэлд нь өөрчлөх шинэтгэлийн хүрээнд гарсан Цагдаагийн албаны тухай хууль Монголын хөрсөнд ургасангүй гээд жирийн иргэдээс эхлээд, танай алба хаагчидзарим генерал ч хэлсэн. Яагаад энэ хууль амьдарч чадахгүй байна вэ?

 Энэ асуултад би хувь хүнийхээ үүднээс болон судлаачийн байр суурьнаас бодлоо хэлье. Аливаа зүйлийг бий болгоход тодорхой хөрс, суурь гэж байх ёстой. Хөрсөө зөв бэлдээгүй атлаа гадаадын шинэ сортын мянган гайхамшигтай үр тариа суулгаад ч хүссэн ургацаа авахгүй, магадгүй бүр ургац огт авахгүй ч байж мэднэ. Бидний нүүдэлчдийн соёл, нийгэм эдийн засгийн хөгжил, монгол хүний менталитет буюу аливаа юмыг хүлээн авч хариу үйлдэл хийх ухамсар сэтгэлгээ бусад орныхоос тэс өөр, өвөрмөц. Бид задгай сэтгэж, аливаа юманд хашигдах дургүй, нийтээр дагаж мөрдөх хууль дүрэм журмыг өөрт хамаарахгүй мэтээр ойлгодог улс. Аливаа зүйлийг аргалах, болгох араншинтай улс. Харин суурин соёл иргэншлийн түүхэн уламжлалтай хөгжингүй орны хувьд ялангуяа Европ, АНУ-д нийгмийн харилцаа нь хайрцаглагдсан, аливаа хувь хүний үйлдэл эс үйлдэл нь нийтийн эрх ашигт захирагдан тогтсон байдаг. Иймээс эдгээр улсын иргэдийн менталитет буюу ухамсар сэтгэлгээ нь нийгмийн хариуцлагыг өөрт хамааруулж ойлгодог. Багаасаа л “болохгүй л бол болохгүй” гэсэн зарчмаар явдаг. Иймээс хөгжсөн эрх зүйт улсын аль хэдийн тогтсон нийгмийн харилцаа болон үйл ажиллагааг зохицуулсан зарчмуудыг тэр чигээр нь хөгжиж буй улсын нийгмийн харилцааг зохицуулахаар оруулж ирвэл “системийн тохиргоо” алдагдаж сөрөг үр дагавар гардаг. Өнөөдөр манай нийгэмд өрнөж буй хууль эрх зүйн шинэтгэл эерэг тал руу яваасай гэж бид хүсдэг, үүнийг ч дэмждэг. Гэхдээ ийм өргөн хүрээтэй нийгмийг харилцааг богино хугацаанд орвонгоор нь нэг мөр өөрчлөхөд түүнийг дагаад алдаа дутагдал зарим тохиолдолд нугалаа гарах магадлал өндөр байдаг. Манай албаны хуулийг мөрдөж ажиллах богино хугацаанд гарсан бэрхшээл, алдаатай зүйлүүд нь том асуудал үүсгэж амьдралд идээшээгүй байна. Яагаад гэдгийг энгийн үгээр энд тайлбарлах гэж оролдлоо.

 - Тэгэхээр яах вэ?

 Манай тохиолдолд цагдаагийн байгууллагын соёлыг бүрдүүлэн авч явж байсан үнэт зүйлсийг сэргээж харин үйл ажиллагаа менежмент бүтэц зохион байгуулалт, карьерийн тогтолцоогоо боловсронгуй болгож цагдаагийн албаны “дархлааг” сайжруулах шаардлагатай.

 - Цагдаагийн байгууллагын бүтэц орон тооны асуудал нэлээд хүлээлт үүсгэсэн. Эрүүгийн цагдаагийн газар нь зөвхөн гүйцэтгэх ажлаа, Мөрдөн байцаах газар нь байцаан шийтгэх ажлаа хариуцах хуучин тогтолцоогоор нь байлгах санал гарсан гэсэн. Та харин өөрөөр, аль аль нь гүйцэтгэх ажлаа ч, мөрдөх байцаах ажлаа ч хийж байхаар баталсан. Энэ талаар?

 Цагдаагийн төв байгууллагын бүтэц зохион байгуулалтыг хуулиараа сайд баталдаг тул сайдын баталсан бүтцийн дагуу бид батлагдсан төсөв орон тооны хязгаарт багтаан харъяа нэгж орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн бүтэц зохион байгуулалтыг хийж баталсан. Ингэхдээ одоо үйлчилж буй хуулийн хүрээнд хийгдсэн. УИХ-ын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал бид эцсийн байдлаар бүтцээ хамгийн оновчтой байдлаар баталж мөрдүүлэхээр төлөвлөж байна. Эрүүгийн болон Мөрдөн байцаах газрын хувьд өнөөдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн хүрээнд нэршил тогтолцоог хийж өгсөн. Ингэснээр хуультайгаа нийцэж ажиллах нөхцөл байдал бий болно. Ямар нэгэн үйл ажиллагааны давхардал хийдэл, ойлгомжгүй байдал арилсан. Харин энд зарчмын том гэж хэлж болох, цагдаагийн байгууллагын түүхэнд анх удаа гэмт хэрэгтэй тэмцэх концепцийн өөрчлөлтийг зоригтой хийж өгсөн. Энэ нь Эрүүгийн цагдаагийн газар төрөлжсөн мөрдөн байцаах нэгжүүдтэй, Мөрдөн байцаах газар мөн гүйцэтгэх ажлын нэгжтэйгээр байгуулагдсан явдал юм. Энэ хоёр байгууллагын үндсэн ялгаа нь Эрүүгийн цагдаагийн газар нуугдмал гэмт хэрэгтэй тэмцэнэ. Энэ төрлийн гэмт хэрэг нь ил гардаггүй учир цагдаагийн байгууллагад дуудлага ирж бүртгэгддэггүй, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт шууд эхлүүлэх хууль эрх зүйн үндэслэл байдаггүй, ихэвчлэн гүйцэтгэх ажлын шугамаар гэмт хэргийг олж тогтоон мөрдөн байцаах ажил явагддаг тул энэ чиглэлийн гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулах мэргэжлийн төрөлжсөн нэгжүүдийг олон улсын туршлага чиг хандлагыг үндэслэн нэг цул болгож зохион байгуулсан. Олон улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг “proactive investigation” буюу угтан мөрдөн шалгах ажил гэж нэрлэдэг. Түүнчлэн уг газар улсын хэмжээнд эрүүгийн гүйцэтгэх ажлыг зангидан хариуцаж, төв орон нутгийн цагдаагийн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана гэсэн үг. Эрүүгийн цагдаагийн газар гэсэн нэр ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэршил юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан болоод байгаа автобус компанийханы луйвар, хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэж эргэлтэнд оруулсан, хуурамч цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан, хар тамхи, эдийн засгийн ноцтой хэргүүдийг илрүүлж байгаа нь энэ алба зөв голдиролдоо орж ажиллаж буйн нэг илрэл юм. Нөгөө талаас Мөрдөн байцаах газар улсын хэмжээнд гарсан гэмт хэрэгтэй тэмцэнэ. Гэмт хэрэг гарч цагдаад бүртгэгдсэнээр мөрдөн байцаалт шууд явуулж хэрэг үйлдсэн эзэн холбогдогчийг олж тогтооно гэсэн үг. Үүнд ихэвчлэн мөрдөн байцаах ажил нь түрүүлж, гүйцэтгэх ажил араас нь дэмжлэг үзүүлэх байдлаар явдаг тул энэ 2 чиглэлийг нэгтгэн зохион байгуулсан. Уг газар төв орон нутгийн цагдаагийн мөрдөн байцаах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж мониторинг хийж ажиллана. Олон улсын хэмжээнд үүнийг “reactive investigation” буюу хариу мөрдөн шалгах ажил гэдэг. Үүнд хүн амины хэрэг, хулгай, дээрэм, залилан, танхай гэх мэтчилэн хэргүүд тооцогддог. Нэр томъёо нь хэвээр боловч уг байгууллагуудын ажил үүргийн чиглэл өөр болсон гэж ойлгож болно. Гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн энэ хоёр зарчимын ойлголтыг нэг дээвэр дор оруулах нь оновчтой хувилбар биш юм.

 - Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэхээр УИХ-аар хэлэлцэж байна. Мэргэжлийн байгууллагыг нь удирдаж байгаа хүний хувьд энэ хууль хэр сайн хууль болно гэж харж байгаа вэ. Бас Монголын хөрсөнд ургахгүй юм биш биз?

 Миний бодлоор эдгээр хуулиуд өнөөдөр бидэнд тулгарч байгаа бэрхшээл асуудлыг шийдэж өгөх практик хэрэглээтэй, цаг хугацаа эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нь чухал. Одоо үйлчилж буй Эрүүгийн Хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг  зарчим нь гарсан гэмт хэргийн араас хөөцөлддөг номлолтой учраас уламжлалт аргаар үйлдэгддэг гэмт хэрэгтэй тэмцэхэд илүү үр дүнтэй. Мөн орчин үеийн нийгмийн харилцаанаас хоцрогдоод байна. Тиймдээ ч хүний эрх зөрчсөн асуудал байнга дагуулдаг. Өнөөдөр бид хүний эрх зөрчихгүй гэвэл хэргээ бүрэн илрүүлж сайн нотлож чадахгүйд хүрэх эсвэл хэргээ бүрэн илрүүлж хөдөлбөргүй нотлоё гэвэл хүний эрх зөрчих эрсдэл дагуулсан хууль эрх зүйн орчинтой байна. Ер нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, угтан мөрдөн шалгах үзэл баримтлал манай хуулиудад алга байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Одоогийн батлагдах хууль техник технологийн дэвшлийг өргөн хүрээтэй ашиглах боломжийг нээж, гүйцэтгэх ажлын баримт сэлтийг цуглуулах, нотлох баримтын хэмжээнд үнэлэх талаас нь илүү анхаарах болов уу гэж найдаж байна. Мөн прокурорын хяналтын системийг зөв тавибал энэ хууль хөрсөнд илүүтэй бууна. Ингэснээр бид хүний эрхийг хангаж ажиллах боломж ихэснэ.   

 - Цагдаагийн албаны хуульд замын цагдааг мартаж хэв журмын цагдаа хариуцахаар болгосон байсан. Харин та энэ албыг сэргээн байгуулах болсон нь олон хүний талархалыг хүлээж байгаа. Замын цагдааг татан буулгах шаардлага Монголд байсан юм уу?

АНУ зэрэг зарим нэг хөгжингүй оронд замын цагдаа байхгүй, хэв журмын цагдаа нь давхар замын хөдөлгөөний хууль дүрмийг хянаж зохицуулдаг л даа. Тэнд хууль эрх зүйн орчин нь боловсронгуй болж техникийн хүчээр замаа хянаж, олон жилийн суурин соёл иргэншлээр хөгжсөн учир замын хөдөлгөөнд соёлтой оролцох ухамсарыг хүүхэд байхаас нь суулгаж өгсөн хэвшсэн улс. Жишээ нь 4 замын уулзварт байх зогс тэмдэг дээр ирсэн жолооч нар нь заавал зогсож эхэлж ирсэн нь түрүүлж явдаг,  ногоон гэрэлтэй байсан ч түгжрэлтэй уулзвар руу ордоггүй, зогс тэмдэг дээр нөгөө уулзварт машин, явган зорчигчгүй байсан ч зогсдог гэх мэт. Гэрэл дохио нь эвдэрсэн үед л эргүүлийн цагдаа нь очоод гэрэл дохиог ажиллагаанд ортол үүрэг гүйцэтгэх, хэрэг зөрчил гарсан тохиолдолд замын хөдөлгөөн түр зохицуулаад явдаг. Ийм нөхцөлд замын цагдаагийн шаардлага байхгүй. Харин манайд бол огт өөр. Монголын автозам дээр жинхэнэ утгаараа “дайн” болж байхад төрөлжсөн арми байх ёстой. Үүнийг хэв журмын цагдаа давхар хариуцан ажиллахад маш хүндрэлтэй. Харин хэв журам болон замын цагдаагийн байууллагууд харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллах нь чухал. Үүнээс гадна бүх шатны сургуулиудын хичээлийн хөтөлбөрт замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх хичээлийг оруулахаас эхлээд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн дэмжлэгийг авч хамтран ажиллах, ОНХМХ-ээр замын хөдөлгөөний аюлгүй байдлын талаар тогтмол сурталчилгаа явуулж ажиллах нь бидний зорилго болоод байна.

 - Мөрдөх албаны хууль өргөн барих гэж байгаа. Мөрдөх албыг цагдаагаас тусад нь байгуулах нь зөв үү?

 Би үүнд эсрэг байр суурьтай байгаа. Цагдаагийн байгууллагаас тусад нь Мөрдөх алба байгуулж ажиллуулах бол Холбооны улсын тогтолцоо юм. АНУ зэрэг цөөн хэдэн холбооны улсад мөрдөх алба нь цагдаагийн байгууллагаасаа тусдаа байдаг. Холбооны улсын муж болгон өөрийн Үндсэн хуультай тул өөрсдийн бие даасан төрийн байгууллагуудтай. Тухайлбал цагдаагийн байгууллага нь зөвхөн өөрсдийн нутаг дэвсгэрт гарсан гэмт хэрэгтэй тэмцэж мөрдөн шалгах ажил явуулдаг. Өөр мужуудад мөрдөн шалгах болон хууль сахиулах бусад ажил явуулах эрхгүй хязгаарлагдмал эрх зүйн орчинтой. Иймээс муж, хот, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс тусад нь Мөрдөх алба байгуулах эрх зүйн үндэслэлтэй байдаг байна. Гэхдээ холбооны мөрдөх алба нь цагдаагийн байгууллагаас илүү давуу эрх эдлэхгүй, муж, хотын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй байдаг. Манай улс нэг Үндсэн хуультай, үндэсний нэг эрх ашигтай нэгдмэл улс. Тиймээс монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн бодлоготой, улсын хэмжээнд гэмт хэргийн төрөл ангилалаар хариуцан ажилладаг төрөлжсөн мэргэжлийн албадтай, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай хууль сахиулах байгууллага юм. Манай цагдаагийн байгууллагын нэгжийн аль ч алба хаагч нь Монгол улсын нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт цагдаагийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй. Нөгөө талаар цагдаагийн байгууллагын мөрдөх албаны хамгийн том давуу тал нь цагдаагийн бусад алба нэгжийн туслалцаа дэмжлэгийг цаг алдалгүй авч чаддаг явдал юм. Иймээс нэгдмэл улсад цагдаагийн байгууллагаас тусад нь Мөрдөх алба байгуулах хууль эрх зүйн болон бусад шаардлага байдаггүй. Харин түүний оронд цагдаагийн байгууллагын мөрдөх албадыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг нь сайжруулж жигдрүүлэх тал дээр төр засгаас илүү анхаарвал төсөв санхүүгийн хувьд ч хэмнэлттэй, манай үндэсний аюулгүй байдлын эрх ашигт ч харшлахгүй ухаалаг шийдэл болно гэж үзэж байна.

 - Цагдаа улс төрөөс хамааралтай болчихлоо гэдэгтэй та санал нийлэх үү?

 ЦЕГ-ын даргыг Засгийн газар томилж, чөлөөлдөг тул бусдад улс төрөөс хамааралтай мэт харагддаг. Бид өргөсөн тангарагтаа үнэнчээр хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж албаны эрх ашиг зарчимаа нэн түрүүнд тавьж ажилладаг.

 - Цагдаагийн алба хаагчид үе үе гэмт хэрэг зөрчилд холбогдож байна. Энэ талаар та ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

 Тийм ээ, үнэн. Цагдаагийн байгууллага гэдэг том айл, үйл ажиллагааны цар хүрээ ч мөн их, ажил нь ч их онцлог. Цагдаа нийгмийн хамгийн болохгүй бүтэхгүй зүйлтэй тэргүүн эгнээнд нүүр тулдаг тул мэргэжлийн алдаа гаргах цаашлаад өөрсдөө гэмт хэрэгт холбогдох асуудлууд мэр сэр гардаг. Бид хаа нэгтээ тусгайлан бэлдсэн биш жирийн хүүхдүүдээс сонгон авч цагдаагийн офицер 4 жил, ахлагч болгоход 1-3 сар сургаж шууд “үйлдвэрт” гаргадаг тул тэднийг цаашид “цагдаагийн амьдрал” гэдэг өөрсдөө бие даан сурдаг том их сургууль хүлээн авч жинхэнэ цагдаа болгодог. Эдгээр залуучууд жинхэнэ цагдаа болоход маш их хугацаа, сэтгэлийн хатуужил, бэрхшээл даван туулдаг. Энэ ч үүднээс алдаа гаргах эрсдэл ихтэй ажил юм. Энэ бүгдийг бид засаж залруулахын төлөө мэргэшүүлэх болон давтан сургалтуудыг хийж байна. Эрсдлийн үнэлгээ гаргах, бие бүрэлдэхүүнтэй удирдлагын зүгээс ажиллах гэх мэт ажлууд их явагдаж байна. Энэ чиглэлээр цагдаагийн бүх шатны нэгж ажиллахаас гадна бүхэл бүтэн ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газар ажиллаж, 126 дугаарын утсаар ард иргэдээс гомдол санал хүлээж авдаг. Асуудал гарсан бол бид заавал албаны шалгалт явуулж шийдвэрлэж байгаа. Нөгөө талаар бид зөв үйл ажиллагаа явуулаад буруудаж, гүтгэгдэж байгаа алба хаагчаа хамгаалах ёстой. Цагдаа өөрийгөө л цэвэршүүлж, байгууллагын зөв соёлыг бий болгохгүй бол бидний өмнөөс үүнийг хэн ч хийхгүй. Байгууллагын соёл бол хамгийн чухал үнэт зүйл юм. Бид хоёрын ярилцлагын турш ярьсан зүйлүүд цогц байдлаар эцсийн дүндээ хариуцлага ёс зүйтэй, мэргэшсэн, ажил гүйцэтгэх чадвартай цагдаагийн албатай болох асуудал билээ.

 - Шинэ дүрэмт хувцас чанаргүй, маш муу материалаар хийсэн, амархан гандаж, гунддаг талаар анхан шатанд ажиллаж байгаа олон алба хаагч хэлж байна. Үүнийг засаж сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

 Шинэ дүрэмт хувцасны талаар алба хаагчдаас гомдол санал нэлээдгүй ирж байгаа. Иймд хувцасны материалыг сайжруулах талаар ажиллаж байна. Ер нь алба хаагчдыг ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд хувцас хэрэгсэл чухал бөгөөд зайлшгүй шийдэх ёстой асуудал юм. Мөнгө санхүүгийн хүндрэлээс үүдэн алба хаагчдаа бүрэн хувцаслаж чадаагүй л байна.

 - Цагдаа, хуулийн байгууллагынхан баялаг бүтээгчдийг дарамталж, шалгадаг болсон талаар төрийн бус байгууллагын төлөөлөл бизнес эрхлэгчид ярьж, мэдэгдэл хүртэл гаргаж байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

 Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЦЕГ албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ би энд тодруулж тайлбарлъя. Баялаг бүтээгчид бол Монгол Улсын үнэт зүйл. Монголын бизнесийн орчин өргөжин хөгжсөнөөр бүх салбар үүний дотор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа ч сайжирна. Нөгөө талаар гэмт хэргийн гаралт ч буурдаг. Иргэд ажилтай орлоготой болохын хэрээр сайхан амьдрах сонирхол сэдэл бий болж дэмий сэлгүүцэх архидах нь багасна. Иймд бид баялаг бүтээгчдээ дарамтална гэдэг бол сууж байгаа мөчрөө өөрсдөө хөрөөдөж байгаатай адил юм. Харин Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчин баялаг бүтээгчдийн нэрээр өөрсдийгөө халхавчилж, татвараас санаатайгаар зайлсхийсэн хүмүүстэй цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд тэмцэнэ. Тэднийг бид баялаг бүтээгчдээс ялгах ёстой.

 Дотоодын цэргийг дахин байгуулахаар болж байгаа ч цагдаад бус, хил хамгаалах байгууллагад харьяалуулахаар төсөл яригдаж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

 Дотоодын цэрэг бол дэлхийн олон оронд байдаг, дотоодын цэрэг, жандармери, үндэсний гварди, зэвсэгт цагдаа гэх мэтчилэн олон янзын нэршилтэй чухал, онцлоготой алба юм. Үйл ажиллагаа нь улс орныхаа дотоодын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль сахиулах салбар, цагдаагийн байгууллагатай уялдаа холбоотой ажиллаж, террорист халдлага, үймээн самуун гарах, байгалийн гамшигтай тэмцэх, хорио цээрийн дэглэм тогтоох, хэв журам сахиулах үед дэмжлэг үзүүлж ажилладагаас гадна улсын онц чухал объектийг хамгаалдаг. Зэвсэгт хүчин, хилийн албанаас их өөр салбар юм. Өнөөдөр дэлхийн улс орнуудад гарч байгаа үймээн самуун, түгшүүртэй үйл явдлуудаас харахад ч манай улсад дотоодын цэрэг байх шаардлагатай гэж би хардаг. Түүнийг ЦЕГ-ын дэргэд байгуулах талаар саналаа ХЗЯ-нд өгч байсан. Учир нь үйл ажиллагааны чиглэл нь цагдаагийн байгууллагатай илүү ойр байдаг. Хилийн алба бол хилийн халдашгүй байдлыг хамгаалдаг мэргэжлийн алба шүү дээ. Гэхдээ цагдаагийн байгууллагын дэргэд цэрэгжсэн байгууллага байх шаардлагагүй гэсэн саналын дагуу ХХЕГ-ын бүрэлдэхүүнд оруулахаар хуулийн төсөл өргөн баригдаж байгаа юм билээ.

 - Сүүлчийн асуултаар ярилцлагаа өндөрлөе. Цагдаа үйлчилгээний байгууллага уу, хүчний байгууллага уу?

 Цагдаа юуны түрүүнд хууль хэрэгжүүлж сахиулдаг төрийн тусгай алба юм. Хууль зөрчдөггүй хүнд бидний үйлчилгээ бараг хэрэггүй байх. Цагдаагийн тусламж хэрэгтэй хэн бүхэнд шуурхай хүрч ажиллах нь бидний үүрэг юм.

Танд баярлалаа.  Ярилцсан “Өнөөдөр” сонины сэтгүүлч  С.Цолмон

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА , ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС: ЭНЭ МӨНГӨ 2014 БАЙТУГАЙ 2015 ОНЫ ТӨСӨВТ Ч СУУГААГҮЙ Миний хувьд цэргийн албанаас цагдаагийн байгууллагад орж тэр үеийн ЗХУ-ын ДЯЯ-ны Академид гүйцэтгэх ажлын чиглэлээр суралцаж хуульч эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Бид тухайн үеийн НАХЯ-ны сайдын тушаалаар ЗХУ-ын ДЯЯ-ны төрөлжсөн дээд сургуулиудад томилогдон суралцдаг байсан юм. Ажлын гараагаа төлөөлөгчөөс эхлэн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, ХСИС-ийн захирлаар ажиллаж байгаад энэ албан тушаалд томилогдсон. Цагдаагийн байгууллагад нийт 30 гаруй жил тасралтгүй зүтгэж байна. 2002-2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан. АНУ-ын Хавай мужийн Ази номхон далайн аюулгүй байдлын сургалтын төвд терроризмтэй тэмцэх болон аюулгүй байдлын удирдлагын чиглэлээр, Японы Оюуны өмчийн газарт оюуны өмчийн хэрэгтэй тэмцэх, Канад улсын Цагдаагийн коллежид санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, БНСУ, Австрали улсад Ази Номхон далайн орнуудын төвд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Аав минь насаараа цагдаагийн байгууллагад ажилласан тул би багаасаа л цагдаагийн амьдралыг мэдэрч өссөн.                                                               -Та Цагдаагийн байгуулагыг гурван үгээр илэрхийлвэл юу гэж томъёолох вэ?                      Илтгэл, чадвар, хариуцлага. - Та энэ албанд томилогдоод үйл ажиллагаандаа ямар үндсэн гол чиг хандлагыг баримтлан ажиллаж байна вэ?  Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Үүнийг иргэдийн хууль ёсны эрх ашгийг хангаж хүртээмжтэй явуулахад юуны өмнө бид эхлээд эрх зүйн зохицуулалтаа зөв болгох шаардлагатай. Ялангуяа цагдаагийн албаны хууль бол манай тогтолцоо, эрх зүйн байдал, бидний баталгаа, үүрэг хариуцлага гэж ойлгож болно. Түүнчлэн бүтэц зохион байгуулалт, тогтолцоогоо зөв голдиролд оруулж, хүний нөөцийн бодлогын асуудалд анхаарах ёстой. Мөн цагдаагийн материаллаг баазыг бэхжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн техник технологи, инновацийг цагдаагийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг чухалчилж байна. Мэдээж эдгээр ажлууд хөрөнгө мөнгөтэй шууд холбоотой тул хүссэн хэмжээгээр биелэх боломжгүй ч  чармайж ажиллана. Өнөөдрийн байдлаар цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтэй тэмцэх хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдаас хамгийн бага цалинтай бөгөөд тэдгээртэй харьцуулахад хамгийн урт цагаар хамгийн их ачаалалтайгаар амралт баярын өдрүүдийг умартан ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Иймээс төр засгаас цагдаагийн байгууллагын хөрөнгө мөнгөний асуудлыг зайлшгүй эргэж харж шийдвэрлэх шаардлагатай байна.                                                                                                                        - Эрх зүйн шинэчлэл ид өрнөж байгаа эгзэгтэй энэ үед улс эх орон, иргэн бүрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бие бүрэлдэхүүнийг удирдахад танд ямар боломж, бэрхшээл байна вэ?  Цагдаагийн байгууллага бол олон жилийн түүхэн замналтай, үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулах бүтэц зохион байгуулалт, хууль, дүрэм журамтай, мэргэжлийн хүний нөөцтэй зэрэг байгууллагын хэвшсэн соёлтой том айл юм. Энэ бүгд миний давуу тал надад байгаа боломж гэж би харж байна. Харин бэрхшээл гэвэл томилогдоод ажилтайгаа танилцаж байхад цагдаагийн байгууллагад асар их хүлээлт бий болсоныг анзаарсан. Алба хаагчдын эрх зүйн байдал нь орхигдсон, холбогдох хуулиуд нь хоорондоо зөрчилтэй, үүнд дээр нэмээд сүүлийн үед ойр ойрхон явагдсан боловсон хүчин албан тушаалын савалгаа болон цагдаагийн цолыг албан тушаалын цол болгосон зэрэг нь алба хаагчдын сэтгэл зүйд нөлөөлж албандаа хүндэтгэлтэй хандах итгэл үнэмшил алдагдсан байна. Байгууллагын тогтсон соёл, үнэт зүйлийг эвдсэнээр алба хаагчдын хэвийн хүлээцтэй ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ажлын дадлага туршлага, цол эрэмбийн шалгуурыг үл харгалзан ямар нэгэн аргаар шууд дарга болж цагдаагийн өндөр цолонд очих “марафон уралдаан” бий болох нөхцөл үүсжээ. Энэ нь хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлөх шалтгаан болсон гэж үзэж байна. Мөн бүтэц зохион байгуулалтын ойлгомжгүй төвөгтэй тогтолцоо нь зарим давхардал үүсгэж үйл ажиллагааны хийдэл бий болгох үндэслэл болсон. Ингэснээр цагдаагийн төвийн албадаас дүүрэг орон нутгийг тасралтгүй мэргэжлийн удирдлагаар хангаж хариуцах ажил хаягдаж үүнтэй холбогдож нэгж дээр мэргэжлийн ажлыг зангидаж хянах ажил орхигдоход хүрсэн байсан. Нэг үгээр хэлбэл бидний өмнө нь тогтож хэвшсэн соёл алдагдаж харин түүнийг нөхөх шинэ механизм бүрдээгүй байна. Үүнийг эхнээс нь засч залруула&a

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (547)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.