Журмын төслүүдийг боловсруулж дууслаа.

      Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан дагаж гарах дүрэм, журам, зааврын төслүүдийг эхний байдлаар боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтэст хүргүүллээ.

      Боловсруулсан баримт бичгүүдэд "Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга", "Бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах журам", "Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам", "Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам", "Жолоодох эрх дуусгавар болох, сэргээх", "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам", "Зам тээврийн ослын улмаас нас барсан, гэмтсэн хүнийг бүртгэх заавар" зэрэг Хууль зүйн сайд дангаараа болон Эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар тусгасан журмын төслүүд багтаж байна.

      Төслийг Замын цагдаагийн газарт харъяа албадаас авсан саналыг үндэслэн, хуульд нийцүүлэн боловсруулсан бөгөөд цаашид ЦЕГ-ын Хуулийн хэлтэс болон  холбогдох байгууллагуудад хянагдаж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албадын саналыг авч нэгтгэх ажлыг зохион байгуулсны эцэст баталж, мөрдөж эхлэх хугацааг тогтооно.

         Түүнчлэн хууль нийцүүлэн 20 гаруй дүрэм, журам, заавар, 1-2 стандарт шинээр батлах шаардлагатай бөгөөд Хууль зүйн сайд баталж Цагдаагийн байгууллага хариуцан мөрдүүлэх журмын төслүүд эхний байдлаар боловсруулагдаад байгаа нь энэ юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (717)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.