БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ГАРСАН ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ХЭРГИЙН МЭДЭЭ

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ГАРСАН ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ХЭРГИЙН МЭДЭЭ

2015.07.10 наас  2015.07.13 ны  өдрүүдэд

 2015 -07-14.                                                                                                         Улаанбаатар хот

Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194дуудлага мэдээлэл ирүүлсэнээс зам тээврийн осол хэргийн 822 дуудлага хүлээн авч ажилласан. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 13 дохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хүүхэд өртсөн осол 16 бүртгэгдсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Наадмын өдрүүдэд Улаанбаатраас гадагш буюу хөдөө орон нутагруу чигэлсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн  чанартай асфальтан замд хурд хэтрүүлж явсанаас онхолдож улмаар эрдэнэт хүний амь нас эрсдсэн ноцтой хэрэг ихээр гарч осол хэргийн улмаас 18 хүн амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн 4 нь явган зорчигч байсан бөгөөд дийлэнх нь буюу 14 нь тээврийн хэрэгсээр зорчиж явсан мөн тухайн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч нар байна.

7 сарын 10-ны өдөр

-          Хөвсгөл аймгийн нутагт Ландкрузер-200 маркийн авто машин Марк-2 маркийн авто машинтай мөргөлдөж 4 хүн нас барсан

-          Төв аймгийн Борнуур сумын нутагт Тоёота Айриус маркийн авто машины араас Даевоо маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Г нь мөргөж амь насаа алдсан

 7 сарын 11-ны өдөр

-          Сэлэнгэ аймгийн нутагт Старекс маркийн авто машин онхолдож 3 хүн нас барсан

-          Сэлэнгэ аймгийн нутагт Лексүс маркийн авто машин онхолдож 2 хүн нас барсан

-          Дорноговь аймгийн нутагт Ландкрузер маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон

-          Багануур дүүргийн нутаг дэвсгэрд Приүс маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан.

-          Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Корса маркийн авто машин онхолдож 1 хүн нас барсан

 7 сарын 12-ны өдөр

-          ХУД-н нутаг яармагийн замд Старекс маркийн авто машины жолооч Э-нь явган зорчигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон.

 7 сарын 13-ны өдөр

-          БЗД-н нутаг нарантуулын арын зам 86 дугаар байрны зогсоолд марк дугаар нь тодорхойгүй авто машин явган зорчигч 60 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зуртсан хэрэг гарсаныг шуурхай эрэн сурвалжилж МУССО маркийн авто машины жолооч Ц-г үйлдсэн болохыг тогтоож ажилласан.

-          Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Королла маркийн авто машин онхолдож 2 хүн нас барсан

-          Налайх дүүрэг тэрэлжийн замд Приүс маркийн авто машины жолооч нь явган зорчигч Д-г дайрч амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн хэрэг гарсан байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.