БАЯР НААДМЫН ҮЕИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

БАЯР НААДМЫН ҮЕИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХАМГААЛАЛТ,

ЗОХИЦУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

 Үндэсний их баярын замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар:

-       Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөн зохицуулах хяналт тавих чиг үүрэгтэйгээр 25 газар, хэлтсийн нийт 503 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ба ХСИС-ийн 200 сонсогч, СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн 50 алба хаагч нэмэгдлээр ажиллана.

-       2015 оны 7-р сарын 11-нээс 15-ны баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

-       Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах, Ногоон орчин буюу автомашингүй бүсийг бүрдүүлнэ.

-       Баяр наадмын өдрүүдэд “Рэйлбус” өдөрт 3 удаа төмөр замын Амгалан өртөөнөөс Дунд голын зогсоол, Улаанбаатар өртөө, Хархорин худалдааны төв, 5-н шар гэсэн буудлуудыг дамжин Хүй долоон худгийн орчим “Давааны зөрлөг” хүртэл үйлчлэх бөгөөд Рэйлбусын дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэнрүү, Давааны зөрлөг /Эмээлт/ -өөс Хүй долоон худгийн төв талбай хүртэл мөн үнэ төлбөргүй автобусаар үйлчилнэ.

-       Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын томоохон автозогсоолыг бүрэн дүүрэн ашиглах, наадамчдын ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Дүнжингарав худалдааны төв /4500-аас их/, Мишээл экспо /700-800/ зэрэг газруудад үнэ төлбөргүй автозогсоол ажиллах бөгөөд “Дүнжингарав-Төв цэнгэлдэх-Мишээл экспо” чиглэлийн үнэ төлбөргүй автобус үйлчилнэ.

-       Нөөц зогсоолын талаар

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд ямар нэг зөвшөөрөл шаардахгүйгээр Нарантуул ОУХТ /4-5мянга/, ЗЦГ /70-100/, Соёолж /35-40/, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн /400-500/, Зам тээврийн яам /100-150/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /300-400/ зэрэг байгууллагуудын автозогсоолыг иргэд ашиглах боломжтой. 2015 оны 07-р сарын 12-ны өдөр Хурдан морины соёолон насны морьд уралдах үеэр авто замын ачаалал нэмэгдэх үед доорх байршлуудыг ашиглахаар төлөвлөж байна. “Г”, Хөх “М”, “Ү” зогсоолын орчимд аюулгүйн тойргын зүүн урд хэсгийн шороон хэсэгт, Уяачдын хотхоны урд талд буюу үйлчилгээний тойргын хойд хэсэгт хязгаарлалтын зооны ард шороон хэсэгт, “А”, “Дк”, “Ж” зогсоолын орчимд Улаан “М” зогсоолын урд талын шороон хэсэгт тээврийн хэрэгслүүдийг байрлуулна.

Дүнжингарав худалдааны төв рүү 7 сарын 11,12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс нийт их багтаамжийн 181 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 98 автобус  Нарны гүүрээр очиж үйлчилнэ.

-       Түүнчлэн үндсэн замналаараа явж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 120 мянгатын автобусны  зогсоолд бусад чиглэлийн 127 автобус зогсож наадамчдад үйлчилнэ.

-       Наадмын өдрүүдэд Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.

-       Замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд  2015.07.11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт эхлэхээс өмнө 2 цагийн өмнө ЗЦГ-ын баруун урд уулзвараас урагш Баянмонгол хорооллын баруун уулзвар хүртэл тээврийн хэрэгслүүдийг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

-       Замын ачааллаас шалтгаалан шаардлагатай тохиолдолд  2015.07.12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас “Г, Ү” зогсоол руу эргэдэг гарц хүртлэх замыг 07:00 – 09:00 цагийн хооронд зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа “Г, Ү” зогсоолоос Архангайн салдаг уулзвар хүртэл баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-       2015.7.13-ны өдөр Хүй долоо худагт болох уяачдын наадамд Улсын наадмын “А, Ж, Дk, Г, Ү, М” зөвшөөрөлөөр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх бөгөөд тус тусын үсгээр тэмдэглэсэн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулна.

БАЯР НААДМЫН ЗӨВШӨӨРӨЛ

Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд  А, Ж, Dk, Ү, Г, М /хөх/, М /улаан/ гэсэн 7 төрлийн зөвшөөрөл олгогдоно.

“А” – Баяр наадмыг зохион байгуулах төв коммис

“Ж” – Нийслэлийн аялал жуулчлалын газар

D – Гадаад харилцааны яам

“Ү” – Дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс

“М /улаан/”, “М /хөх/” ,“Г” –Замын цагдаагийн газрын дүүргүүд дэхь ЗЦТ-аас олгоно. “М /улаан/”  “M /хөх/  “Г”

 

Төв цэнгэлдэх орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын талаар

 “А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ  Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюун түлхүүр” сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад  “Dk” зогсоолын хойд талд барилгын талбайд байрлана.

“Ж” зөвшөөрөл нь “А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун  хойдталд тэмдэгт заасан газар байрлуулна.

D зөвшөөрөл “А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруунталд тэмдэгт заасан газар байрлуулна.

“Ү”, “Г” зөвшөөрөл ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн  “Суруга Монгол” компанийн зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршлын гүүр, Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.

 

Хүй долоо худаг орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын талаар

 “Г”, “Ү”, “М”  зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр баруун тийш яваад Хүй долоо худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.

А”, “Ж”, “ДК”, “М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр даваад Хүй долоо худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд  их багтаамжийн 618 , туслах 17 чиглэлд  бага оврын 90, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 4, нийт 730 автобус ажиллана.

 

Хүй долоо худаг явах автобусны чиглэл:

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоо худаг явах том оврын 20 автобуснууд жилийн өндөрлөгөөс хөдөлж, Энхтайваны гүүрний доогуур гараад Механик Инженерийн сургуулийн баруун хойд уулзвараар баруун гар тийш эргэж Нарны гүүрээр давж Нарны зам руу орно.

 Хүй долоо худаг руу эргэхдээ эхний гарцаар баруун гар тийш эргэж, Нийтийн тээврийн зогсоол бүхий тэмдэгт газар автобуснуудаа байрлуулна.

Хүй долоо худгаас буцаж ирэхдээ Энхтайваны өргөн чөлөөгөөр явж байгаад 10 хорооллын гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэж Нарны замаар яваад ЗЦГ-ын баруун урд уулзвараар баруун гар тийш эргэж, Их Монгол Улсын гудамж, Гандийн гудамжаар яваад 40 жилийн өндөрлөгийн ард зогсоно. Нийт 20 том оврын автобус үйлчилнэ. \Автобусны нэг эргэлт нь 3 цаг\

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхааруулга:

-      Наадмын хөтөлбөрт хуваарийн дагуу цагаа зөв зохицуулах

-      Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчихгүй байх

-      Согтууруулах ундааны зүйл /Архи, пиво, айраг/ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх.

-      Хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд тээврийн хэрэгсэлд зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг зүүлгэж тээвэрлэх.

-      Хүүхэд төөрөх, зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлж тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулах.

-      Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх

-      Жолооч нар явган зорчигч нарт хүндэтгэлтэй хандаж, зам тавьж өгөх

-      Явган зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын зорчих хэсэг дээгүүр явахгүй байх

-      Зөвшөөрлийн ард заагдсан замаар явж, автомашинаа зогсоолын талбайд зөв байрлуулах

-      Зохицуулагчийн дохиог биелүүлж хөдөлгөөнд соёлтой оролцох.

-      Автомашин дотроо ил задгай эд зүйлээ үлдээх, хулгайд алдахаас сэргийлэх.

-       Бусдын хөдөлгөөнд саад болж Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон газарт тээврийн хэрэгслийг байрлуулж зогсоохгүй байхыг Замын Цагдаагийн газраас анхааруулж байна.

 Шаардлагатай албаны утасны жагсаалт

  1. 102 -Зам тээврийн осол хэргийн дуудлага хүлээн авна.
  2. 93020111 -Замын цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээ мэдээлэл хүлээн авна.
  3. 93029603 -Авто радио ФМ 96.3 Замын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
  4. 93021109  -БЗД  дэх ЗЦТасаг.
  5. 93021226  -ХУД дэх ЗЦТасаг.
  6. 93021828 -БГД дэх ЗЦТасаг.
  7. 93049999  -СБД дэх ЗЦТасаг.
  8. 93021118  -СХД дэх ЗЦТасаг.
  9. 93020009  -ЧД дэх ЗЦТасаг.

 

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.