Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу хаагдах замын мэдээлэл

Тулгар төрийн 2224, Их  монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн  ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу хаагдах замын мэдээлэл

2015 оны 07 сарын 10-ны баасан  гаригт

10.00 цагаас 01.00 цагийн хооронд Их  эзэн Чингис хааны нэрэмжит талбайн баруун зүүн замыг Наадамчин олны аюулгүй  байдлыг хангах үүднээс  хаана.

Хөтөлбөр

-10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол

-12.00-12.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг   өргөх, Их  эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол

-15.00-19.00 Үндэсний их  баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт

- 19.00-21.00 Дээлтэй  монгол наадам

- 21.00-22.00 Төрийн есөн  хөлт  цагаан тугийг  цэнгүүлэх ёслол

- 22.00-01.00 Учиртай гурван толгой дуурь

2015 оны 07 сарын 11-ны бямба гаригт

10.00 -11.20 Төрийн их  цагаан тугийг Төрийн ордоноос Төв цэнгэлдэх  хүрээлэнрүү залах ёслолын үеэр Их эзэн  Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг  Төв  цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их  монгол  улсын гудамж, Гандигийн гудамж хаагдана.

21.00-00.00  цагийн хооронд Их эзэн Чингис хааны  нэрэмжит талбайд “Улаанбаатар үдэш”  тоглолттой тул талбайн  баруун болон зүүн замыг хаана.

2015  оны 07 сарын 12-ны ням гаригт

20.00  цагаас Үндэсний их  Баяр наадмын хаалтын  ажиллагаа, Төрийн их  цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордонлуу  залах ёслолын үеэр Их эзэн  Чингис хааны талбайн баруун зүүн замыг хааж, туг  Төв  цэнгэлдэх хүрээлэнрүү явах үед Олимпийн гудамж, Их  монгол  улсын гудамж, Гандигийн гудамж хаагдана.  

Иймд замын хөдөлгөөнд оролцогч таа бүхнийг  дээрх цагуудад, заагдсан гудамж замуудаас  бусад  замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг ЗАМЫН  ЦАГДААГИЙН ГАЗРААС ЗӨВЛӨЖ БАЙНА.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (694)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.