Ажилчдын автобус, хүүхдийн автобусанд олгох зөвшөөрөл

Нийслэлийн засаг даргын А/532, А/724 тоот захирамж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2/08 тогтоолын дагуу стандарын шаардлага хангасан хүүхдийн болон ажилчдын автобус  дугаар хязгааралалтанд хамаарахгүй тул аж ахуй нэгж байгууллага дараах бичиг баримтыг  бүрдүүлэн Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтэст хандаж болно.

1-Р ЭГНЭЭ, УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТТАЙ ҮЕД ЗОРЧИХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БЭЛТГЭХ ЗҮЙЛС

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт
  2. Аж ахуйн нэгжийн болон ТХ-ийн гэрчилгээний хуулбар
  3. Даатгалын гэрээний хуулбар
  4. Жолоочийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хуулбар /3 дээш жил автобус жолоодсон/
  5. Тээврийн хэрэгслийн 4 талд 2200ммх180мм шар дэвсгэр дээр монгол цагаан толгой дармал үсгээр 100ммх50мм ARIAL фондоор хар, хар хөхөөр “АЖИЛЧДЫН АВТОБУС” бичээсийг нийтэд тод харагдахаар нааж авсан фото зураг / MNS 6440:2014/
  6. Хөдөлгөөний зурмаг, хуваарийг хавсаргах
  7. Тээврийн хэрэгслийн 2 талд аж ахуйн нэгжийн лого 40ммх40мм хэмжээтэй байрлуулах
  8. Тээврийн хэрэгслээ авч ирж шалгуулах /MNS 4598:2011/

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (691)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.