ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ АВТОЗАМ ХААГДАХ ҮЕИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЭНХТАЙВАНЫ  ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ АВТОЗАМ ХААГДАХ ҮЕИЙН НИЙТИЙН

ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

3А, 3Б шугамын өргөтгөлтэй холбоотойгоор 2015 оны 06- дугаар сарын 07-ноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны  өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаахтай холбогдуулан 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Сөүлийн гудамжаар , Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар үйлчилгээ үзүүлнэ.

-        Төв шуудангаас цэцэг төв хүртлэх авто зам хаах үед  бага тойруу, жуулчны гудамжаар 9 чиглэлийн 178 тээврийн хэрэгсэл, Самбуугийн гудамжаар 11 чиглэлийн 67 тээврийн хэрэгсэл үйлчилнэ.

-       Цэцэг төвөөс Улсын их дэлгүүр болон Улсын их дэлгүүрээс баруун 4 зам  хүртэлх  авто замын хөдөлгөөнийг хаах үед Самбуугийн гудамжаар нийт чиглэлийн 186 тээврийн хэрэгсэл, сөүлийн гуламжаар 7 чиглэлийн 97 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилгээ үзүүлнэ.

Авто зам хаагдахтай холбоотойгоор нийт тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20%-иар бууруулахаар төлөвлөөд байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (591)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.