Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр замын хөдөлгөөний зохион байгуулалт, зогсоолын талбайн зураглал

Замын цагдаагийн газрын алба хаагч нар Хүүхдийн  эрхийг хамгаалах баярыг тохиолдуулан хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор уртасгасан цагаар  ажиллаж, иргэд ихээр цуглардаг Чингисын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Эрх чөлөөний талбай, дүүргүүдэд зохиогдох  арга  хэмжээнд  замын хөдөлгөөнийг зохион байгуулах, төлөвлөгөө гарган  ажиллаж байна.

1.Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчим зогсоолын талбай хүрэлцээгүй тул Дүнжингарав худалдааны төвийн зогсоолыг  ашиглахаар төлөвлөж байна. Иймд жолооч нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн  зогсоолын талбай  дүүрсэн тохиолдолд Дүнжингарав худалдааны төвийн зогсоолын талбайд тээврийн хэрэгслээ байрлуулана уу.

2. Чингисийн талбай    

            6 сарын 01-ний өдөр Чингисийн талбайн баруун болон зүүн замын зорчих хэсгийг хаана. Тухайн хэсэгт байрлах төлбөртэй зогсоолууд /Спортын төв ордоны зогсоол, ХанГарьд ордоны баруун зогсоол/ үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ.

Чингисийн талбайн ойролцоо автомашины зогсоолын талбай хангалтгүй тул зурагт үзүүлсэн байршлуудад тээврийн хэрэгслээ  байрлуулан явганаар тус талбай чиглэлд зорчино уу.

3.Үндэсний соёл амралтын хүрээлэн

            Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талын зогсоолын талбай хүрэлцээ багатай тул холбогдох хүмүүст санал хүргүүлэн CӨҮЛ рестораны зогсоолыг ашиглахаар төлөвлөж байна. Мөн Замын  цагдаагийн газрын болон Соёлж төвийн зогсоолын талбай иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

4. Эрх чөлөөний талбай

            6 сарын 1-ний өдөр Эрх чөлөөний талбайн баруун болон зүүн замыг хааж, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын хойд зогсоол иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.   

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (868)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.