Бэлэн бус торгууль төлөх талаар иргэдэд хүргэх мэдээлэл

Бэлэн бус торгууль төлөх талаар иргэдэд хүргэх мэдээлэл

 

ИРГЭДИЙН АНХААРАЛД

            Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн талаарх мэдээллийг “Torguul.mn” сайтаас иргэд харж болно.

Камераар илрүүлсэн буюу гэрийн хаягаар ирсэн торгуулийн талаар – 70111618

Цагдаагийн багажаар торгуулсан торгуулийн талаар - 70112100

           

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Хэрэв танд  хурд хэтрүүлсэн болон улаан гэрлээр уулзвар нэвтэрсэнээр зөрчил заагдаж гэрийн хаягаар торгуулийн хуудас ирсэн бол – Төрийн сангийн 200000985 тоот дансанд төлбөрөө тушаана.

Хэрэв танд  авто замын зорчих хэсгийн 1-р эгнээ, түр зогсох хориотой газар зогссон зөрчил заагдаж гэрийн хаягаар торгуулийн хуудас ирсэн бол – Төрийн сангийн 200000947 тоот дансанд төлбөрөө тушаана.

Хэрэв гудамж замд Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж цагдаагийн алба хаагч POLICE READER  терминал багажаар торгуулийн хуудас олгогдсон бол  - Төрийн сангийн 200000952 тоот дансанд төлбөрөө тушаана.

Хэрэв алслагдсан 3 дүүрэгт зөрчил гаргаж цагдаагийн терминал багажаар торгуулсан бол Налайх дүүрэгт гаргасан зөрчлийг – НД-ийн Татварын хэлтэс 5749918831 тоот дансанд, Багахангай дүүрэгт гаргасан зөрчлийг – БХД-ийн татварын хэлтэс 300700034661 тоот дансанд, Багануур дүүрэгт гаргасан зөрчлийг – БНД-ийн татварын хэлтэс 5001007536 /Хас банк/  тоот дансанд тус тус тушаана.

Жич тайлбар: Цагдаагийн терминал багажаар торгуулсан тохиолдолд  торгуулийн /шийтгэврийн/ хуудасны  доод талын САНАМЖ хэсгийн 1 дэх зүйлд бичигдсэн дансанд төлөхийг анхаарна уу.

 

БАНКНЫ ТӨЛБӨРИЙН БАРИМТ БӨГЛӨХ /ТӨЛБӨР ТУШААХ/ ЗАГВАР

  1. 1.    Цагдаагийн терминал багажаар торгуулсан торгууль төлөх бол:

Хүлээн авагч банкны нэр:  Төрийн сан

Дансны дугаар: 200000952

Хүлээн авагчийн нэр: УБ.Хүү торгуулийн орлого

Гүйлгээний утга: Торгуулийн хуудасны дугаар буюу бар код /18 оронтой цифр/  заавал бичих, зөрчил гаргагчийн автомашины дугаар,  регистрийн дугаар, утасны дугаар бичих,

 

  1. 2.    Гэрийн хаягаар ирсэн хурд хэтрүүлсэн болон улаан гэрэл зөрчсөн зөрчлийн торгууль төлөх бол:

 

Хүлээн авагч банкны нэр:  Төрийн сан

Дансны дугаар: 200000985

Хүлээн авагчийн нэр: УБ.ЗХУТөвийн хүү торгуулийн орлого

Гүйлгээний утга: Торгуулийн хуудасны дугаар буюу бар код заавал бичих, зөрчил гаргагчийн автомашины дугаар,  регистрийн дугаар, утасны дугаар  бичих,

 

  1. 3.    Гэрийн хаягаар ирсэн 1-р эгнээгээр зорчсон болон түр зогсох хориотой газар зогссон зөрчлийн торгууль төлөх бол:

 

Хүлээн авагч банкны нэр:  Төрийн сан

Дансны дугаар: 200000947

Хүлээн авагчийн нэр: УБ.1-р эгнээ-хүү торгуулийн орлого

Гүйлгээний утга: Торгуулийн хуудасны дугаар буюу бар код заавал бичих, зөрчил гаргагчийн автомашины дугаар,  регистрийн дугаар, утасны дугаар  бичих,

 

ТОРГУУЛЬ ТӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ГАРЧ БУЙ ЗӨРЧИЛ

-       Гүйлгээний утга дээр торгуулийн хуудасны бар кодыг бичихгүй төлөх,

-       Данс андуурч төлбөр төлөх,

-       Олон зөрчилд авагдсан арга хэмжээг нэг дор бөөнд нь төлөх,

-       Торгуулийн хуудасны бар кодыг буруу, дутуу бичиж төлөх,

-       Банкны үйлчилгээний ажилтан бар кодыг буруу оруулах /иргэд өөрсдөө сайтар хянах/

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.