АНХААР, ХҮҮХЭД !!!

      2015 оны 05 дугаар сарын 12-ны 17 цагийн орчимд БЗД-27 Дарь эхийн зам, Сэлбийн 5 дугаар гудамжинд Toyota Pruis маркийн автомашины жолооч Ц нь 3 настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрыг орхин явсан хэрэг гарсныг цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилсны дүнд илрүүлэн ажиллалаа.

      Илрэхгүй хэрэг гэж байдаггүй, учир нь манай улсад камерийн систем сайн хөгжиж байгаа, түүнчлэн албан байгууллага, ард иргэд бидэнтэй байнга хамтарч ажилладаг учир зугтсан этгээдийг төвөггүй барьдаг. Гэтэл ослын газраас зугтаасан жолооч хэргийг улам хүндрүүлж, өөртөө болон цагдаагийн ажилд ачаалал нэмдэг.

        Зам тээврийн осол хэрэг нь агшин зуурын санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг, энэ чанараар нь хуулиар хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэн авч үздэг бол хэргийн газраас зугтаах үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэн "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулахаар Монгол улсын Эрүүгийн хуулинд заасан байдаг, хүлээлгэх хариуцлага ч хүндэрдэг гэдгийг нийт жолооч нар анхаарах хэрэгтэй байна.

     Үүнээс гадна урин дулааны цаг ирж сургууль, цэцэрлэгийн  амралт эхэлж хүүхэд багачууд гадуур зугаалах, унадаг дугуй, скейт, дугуйт тэшүүр /роллик/ гэх мэт хэрэгслээр тоглох нь ихэсдэг тул жолооч нар гэр хорооллын гудамж, орон сууцны хорооллын дундуур тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчиж байх хэрэгтэй байна. Мөн эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхэд багачууддаа замын хөдөлгөөнд аюулгүй  оролцох талаар байнга анхааруулж, өөрсдөө биеэр үлгэрлэн зөв дадал эзэмшүүлэх, харгалзах хүнгүй гадаа гудамжинд тоглуулахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхад анхаарах хэрэгтэй байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (787)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.