Нийслэлийн энэ жилийн автозам засвар, шинэчлэлийн ажил 05 сарын 15-наас эхэлнэ

     Нийслэлд 2015 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалт болон нийтийн тээврийн угсарсан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан нар оролцов.

      Автозамын бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж мэдээлэл өглөө.
Тэрээр “Улаанбаатар хотод хэрэгжих авто замын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-наас эхлэхээр бэлтгэл ажил хангагдсан. Мөн 18 метрийн урттай  угсраа автобус орж ирэх болсонтой холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөний автозамын засварын ажил буюу эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун 4 замаас, Зүүн 4  зам хүртэлх замын  автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах ажлууд хийнэ. Энэ жил 44,5 км авто  зам, 453 урт метр гүүрийг шинээр барьж, 37,7 км авто  зам, 134 урт  метр гүүрийг  өргөтгөж  шинэчлэхээр төлөвлөсөн байна. Нийтдээ 25 байршилд 91,6 тэрбум  төгрөгийн зам барилгын ажил хийгдэнэ. Тухайлбал, Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр бетон гүүр – Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай - Гачууртын чиглэлийн 11км авто замын засвар, Гүнтийн даваа чиглэлийн автозамаас Ар гүнтийн зуслан хүртэлх 7,36 км автозам, Өлзийт хороолол- Биокомбинат- Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто замын барилгын ажлуудыг хэрэгжүүлнэ” гэлээ.

        Нийтийн тээврийн угсарсан 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат “05 дугаар сарын 30 гэхэд эхний 20 угсраа автобус орж ирэх бөгөөд 06 сарын 01-нд Энхтайвны өргөн чөлөө буюу 5 шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор зам засварын ажлууд эрчимтэй хийгдэнэ. Мөн гол замууд болох зуслангийн чиглэлийн зам, Гачуурт, Сонсголонгийн замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэх үед  нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацааны өөрчлөлтүүд орно. Тиймээс нийслэлийн иргэдийг аль болох нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалж байна” гэв.

     Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Дулааны улиралд замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгддэг учир бусад замууд их ачаалал авдаг. Энэ жилийн хувьд гол ачаалалтай байдаг замууд ачааллаа багасгахын тулд өргөтгөл шинэчлэлийн ажил хийх юм байна. Энэ үеэр нь цаг үеийн байдлаар хэсэгчилж хөдөлгөөн зохицуулалт хийнэ. Тухайлбал зуслангийн зам хэсэгчилж хаах үед туслах замуудыг ашиглаж урсгал чиглэлийг зохицуулна. Тухайн бүрт нь хэвлэл мэдээллээр мэдээллэж байна” гэлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (787)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.