Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 20 том оврын автобусаар парк шинэчлэл хийхээр болжээ

      Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Станилав Чепурной, Монгол-Беларусийн Засгийн Газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников болон бусад албаны хүмүүсийг  хүлээн авч уулзсан бөгөөд Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК-ийн хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгцээнд 20 автобус нийлүүлэх гэрээний хүрээнд хамтран ажиллах хэтийн төлөв болон хамтын ажиллагааны бусад асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов.

        Уулзалтын эхэнд Монгол-Беларусийн Засгийн газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников “Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК нь Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээг шинэчлэх олон улсын нээлттэй тендерт ялж том оврын 20 автобус нийлүүлэхээр болсон. Одоогоор нийлүүлэх автобуснуудаа угсраад дуусч байна. Мөн техникийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэж байна. Том оврын автобуснуудаа нийлүүлэхдээ “Маз” ХК-иас техникийн мэргэжилтнүүд ирж, явах маршрутыг судалж, жолооч нарыг сургалтад хамруулж, эхний өдрүүдийн үйл ажиллагааг хянаж зөвлөгөө, тусламжийг өгнө” гээд хоёр улсын нийслэлийн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлж, найрсаг харилцаатай ах дүү хот болгох саналыг Хотын даргад уламжлан, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

       Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Улаанбаатар хотод орж ирэх 20 автобус тохирсон ёсоор 06 дугаар сарын 01-ний дотор орж ирж үйлчилгээнд гарахад бэлэн болсон байна гэж ойлгож бид ажлаа төлөвлөсөн байгаа. Энэ тал дээр анхаарч ажиллаарай. Мөн хотын даргад хүсэлтийг нь уламжлан дэмжлэг тусалцаа үзүүлж, хамтран ажиллана” гэлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (848)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.