НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛНЭ

         Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулж  улмаар “Хамтарсан компани байгуулах  тухай” НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн өмчийн оролцоотой Монгол-Солонгосын хамтарсан “Улаанбаатар смарт карт” компанийг байгуулсан юм.

       Төслийн хүрээнд нийтийн тээврийн удирдлагын, тээврийн хэрэгслийн мэдээллийн, цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлэхээр  тоног төхөөрөмжийн ажиллагаа, мэдээлэл дамжуулалт, сүлжээ, системийн ажиллагааг туршиж байгаа ажээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1200 орчим автобусанд тоног төхөөрөмжүүдийг суурилуулж эхлэх бөгөөд ирэх долдугаар сарын 1-нээс иргэдэд үйлчилж хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн үйлчилгээ бий болох юм.

         Нийслэлд 24 компанийн 1000 орчим том оврын, 700 гаруй жижиг оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Эдгээрээр үйлчлүүлэх ахмад настан, оюутан, ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн апбан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өдөр бүр нийтийн тээврээр зорчино гэсэн тооцооллоор нийтийн тээврийн зардалд Засгийн газраас жил бүр 50 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог.   Гэтэл  тэдний 35 хувь нь өдөр бүр зорчдоггүй нь судалгаагаар тогтоогдсон байна. Цахим төлбөрийн системийн тусламжтайгаар зорчигчдын тоог нарийвчлан гаргаж  нөхөн олговрын хэмжээг бодит дүнгээр олговол улсын төсөв дэх нийгмийн халамжийн зардалд хэмнэлт гарах боломжтой юм.

          Түүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын тээврийн хэрэгслийг гэрээнд заасан чиглэл, цагийн хуваарийн дагуу явж байгааг хянах боломжтойгоос гадна автобусны байршил, цагийн хуваарийг иргэдэд гар утас болон буудлын электрон самбараар дамжуулан хүргэх юм. Ингэснээр иргэд буруу буудал дээр автобус хүлээж зогсолгүй  ямар чиглэлийн автобус хэдэн минутын дараа ирэх вэ? зэрэг мэдээллийг цаг алдалгүй авдаг болно гэсэн үг

         Нийслэл хотод автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүрүүд, сонин зардаг мухлаг болон бусад үйлчилгээний байгууллагууд гэх мэт 500 цэгт цахим карт худалдах, цэнэглэх цэгүүдийг байгуулах бөгөөд зорчигчид цахим картаа нэг удаа худалдан авч цаашид өөрийн хүссэн хэмжээгээр мөнгө байршуулан цэнэглэж ашиглах боломжтой юм.  Гэхдээ зорчих үнэ нэмэгдэхгүй юм байна.  

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.