Унгар Улсын Ерөнхийлөгчийн айчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн бөгөөд айлчлал 4 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын төв, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөгөөр замын хөдөлгөөнийг  хэсэгчлэн хааж хязгаарлалт хийх юм. Ингэснээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд түгжрэл саатал үүсч болзошгүй тул замын хөдөлгөөнд оролцогчид нийтийн тээврийн үйлчилгээг сонгон үйлчлүүлэх, мэдээллийг цаг бүрт нь Авто радио 96.3 радигоор авч бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцох,
Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг Замын цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (666)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.