ХАЛЬТИРГАА ГУЛГААНААС БОЛГООМЖЛООРОЙ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2015 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд нийт 767 дуудлага мэдээлэл хүлээн авсны 625 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл хүлээж авсан байна.

16 ослын улмаас 18 хүн гэмтсэний 3 жолооч, 3 явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртөж гэмтсэн байх бөгөөд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан сургуулийн өмнөх насны-1, сургуулийн насны-1 хүүхэд автомашинд мөргөгдөн гэмтсэн байна.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн тухайн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 112 зөрчил илрүүлэн гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Монгол орны нийт нутгаар их хэмжээний нойтон цас орж, зарим газраар цасан шуурга  шуурч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдан замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч, авто замд хальтиргаа гулгаа үүссэн тухайн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцоно гэдэг үнэхээр эрсдэлтэй, ухаангүй үйлдэл юм.

Сүүдэр газар тогтсон болон өдөртөө хайлмагтсан цас шөнөдөө хөлдөх зэргээр замын хальтиргаа гулгаа арилаагүй байгаа тул жолооч, замын хөдөлгөөнд оролцогч нар  зуны буюу хээ муутай дугуйтай автомашинаар хөдөлгөөнд оролцохгүй байх, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хоорондын зайгаа барьж явах, хамгаалах бүсээ зүүж хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (718)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.