“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион явуулах гэж байна

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг 4 дүгээр сарын 10-ны өдөр уламжлал болгон 2 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Уг өдөр нь Нэгдсэн  үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд 3 дахь жилдээ “Хүүхэд ба замын аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий даяар явагдах гэж байгаа аянтай давхцаж байгаагаараа онцлог юм.

“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийн ажлын хүрээнд “Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББайгууллага тус газартай хамтран  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн тунхаг”-ийг 100000-аас доошгүй дэмжигчдэд танилцуулан гарын үсэг зуруулж төрийн дээд албан тушаалтнуудад хүргүүлэн тэдгээрийн санал санаачлага, үйл ажиллагааг хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах шийдвэр гаргуулахад чиглүүлэх, хэрэгжүүлэхийг зорьж байгаа тул Та бүхэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн тунхаг”-тай танилцаж нэгдэхээс гадна 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Эрх чөлөөний талбай”-д 11 цагт зохиогдох “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-т өргөнөөр оролцож хүүхдийн төлөө юу хийж чадахаа илэрхийлээрэй.

Мөн хүүхэд багачуудын дунд “Бидний нүдээр замын хөдөлгөөн-school police эцэг эхийн эргүүл” сэдэвт гар зураг зохион бичлэгийн уралдаан 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл явагдаж байгаа тул хүүхэд багачууд та бүхэн өргөнөөр оролцоорой.

Жич: info@savekidslive2015.org цахим хаягийн #SaveKidsLives- аар нэвтэрч SIGN THE DECLARATION буланг бөглөж тунхаг бичигт нэгдэх боломжтой.  

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (686)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.