Цагийн хуваарийн өөрчлөлтийг үр дүнтэй байна гэж иргэд үзжээ

      Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 тоот захирамжийн дагуу нийслэлд ажил эхлэх цагийн шинэ хуваарийг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Тус захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгээс захирамжийн хэрэгжилтийг шалгажээ. 

     Замын хөдөлгөөнд оролцогчид, багш, ажилчид, эцэг эхчүүд зэрэг нийт 11409 хүнээс цагийн хуваарийн өөрчлөлт, үр дүнгийн талаар судалгаа авахад судалгаанд хамрагдсан иргэдийн 66.9 хувь нь ажил эхлэх, дуусах цагийн хуваарийн өөрчлөлт нь үр дүнтэй байна гэсэн бол 54.6 хувь нь цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар замын түгжрэл буурсан, 53.7 хувь нь нийтийн тээврийн ачаалал багассан гэжээ. Харин хүүхдээ сургууль цэцэрлэгт  хүргэж өгөхөд цагийн хуваарийн өөрчлөлт нь хүндрэлтэй байгаа эсэх талаар судалгаанд оролцогчдын 50.3 хувь нь ажил эхлэх цаг, 45.8 хувь нь ажил тарах цаг хүндрэлтэй байна гэжээ.

     “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” захирамжийн  хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн ачааллыг өмнөх үетэй харьцуулан судлав. Ажлын 10 хоногийн хугацаанд иргэдээс санал асуулга, зорчигч урсгалын судалгаа болон автобусны зогсоол дээрх ачааллыг судлахад:

      Ажил эхлэх тарах үеийн цагийн хуваарьт өөрчлөлт орох захирамж гарахаас өмнө хийсэн зорчигч урсгалын судалгаагаар өмнөх онд өглөөний 07:00-08:00 цагийн хооронд 1 тээврийн хэрэгсэл 152 зорчигч тээвэрлэсэн бол захирамж гарснаас хойш хийсэн судалгаанаас үзэхэд 135 зорчигч тээвэрлэж  автобусны зорчигч дүүргэлт өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар буурсан бөгөөд ажил эхлэх үед зорчигч багтахгүй байх асуудал багассан эерэг үзүүлэлттэй байна. Энэ нь өглөөний оргил цагийн үргэлжлэх хугацаа уртасч, нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн ачаалал жигдэрснийг илтгэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (789)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.