УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН “БОУЛИНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” ТЭМЦЭЭН БОЛЛОО

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын “Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдаант тэмцээний хүрээнд зохиогдсон “Боулингийн аварга шалгаруулах” тэмцээнийг  2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас зохион байгуулж явуулав.

      “Мишээл экспо” цогцолборын “Биг боулинг” төвд  зохиогдсон уг тэмцээнд  тус газрын 10 багийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Хан уул дүүрэг дэх  Замын цагдаагийн тасаг 418 оноогоор тэргүүн байрыг, Хөдөлгөөн зохицуулах хэлстийн 1 дүгээр тасаг 400 оноогоор 2 дугаар байр, Сонгинохайрхан  дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг 387 оноогоор 3 дугаар байрыг  тус тус эзэлж хамт олноо манлайлав.

        Тэмцээнд идэвхтэй оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж нийт хэлтэс тасаг, хамт олонд цааш цаашдын уралдаан тэмцээндээ идэвхтэй оролцохыг ерөөе.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (694)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.