ЦАГДААГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА

         Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 35-р зүйлийн 3-рт Цагдаагийн албан тушаалын цол олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэсэн заалтыг үндэслэн Хууль зүйн сайд "Цагдаагийн албан тушаалын цол олгох журам"-ыг 2015 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А/64 дүгээр тушаалаараа баталж гаргасан байна.
        Уг тушаалаар албан тушаалын цолд шилжснээр нэг алгасуулан олгосон цагдаагийн цолыг журамд заасан хугацаанд нийцүүлэх, албан тушаалын цолд шилжснээр урьд хэрэглэж байсан буюу Цагдаагийн байгууллагын тухай хуулиар олгосон цагдаагийн цол нь буурсан алба хаагчдын цолыг сэргээн олгохоор тус тус шийдвэрлэж, тушаалыг хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг Цагдаагийн Ерөнхий газрын даргад даалгасан.
        Хууль зүйн сайдын дээрх шийдвэрийн дагуу нэг алгасуулан олгосон албан тушаалын цол хэрэглэж байсан нийт 1035 алба хаагчийн цолыг хурааж, шинэчлэн баталсан журамд нийцүүлэн цол олгосон.
      Журамд нийцүүлж албан тушаалын цол бууруулсан 1035 алба хаагчийн 11 нь цагдаагийн хурандаа, 41 нь цагдаагийн дэд хурандаа, 139 нь цагдаагийн хошууч, 844 нь цагдаагийн ахмад цолтой байсан.
        Мөн албан тушаалын цолд шилжснээр урьд хэрэглэж байсан цагдаагийн цол нь буурсан нийт 402 алба хаагчийн цолыг сэргээн олгосон.
       Урьд хэрэглэж байсан цагдаагийн хурандаа цолыг сэргээсэн 19, цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээсэн 113, цагдаагийн хошууч цолыг сэргээсэн 187, цагдаагийн ахмад цолыг сэргээсэн 65, цагдаагийн ахлах дэслэгч сэргээсэн 18, нийт 402 алба хаагч байна.
         Журамд цагдаагийн алба хаагчид албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн цол олгох, цол олгохыг хойшлуулах, цагдаагийн цолыг бууруулах, түр хураах, хураах зохицуулалтуудыг зааж, цол хэрэглэх буюу цол хоорондын хугацааг тодорхой болгож өгсөн.
     Цагдаагийн байгууллагын боловсон хүчин бэлтгэх сургуулийн болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн цагдаагийн цол хэрэглэх албан тушаалтнуудад цагдаагийн цол олгохдоо энэхүү журамд заасан хугацаа, шалгуурыг мөн адил баримтлахаар болсон байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (539)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.