Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлнэ

      Нийслэлд явган хүний замыг сэргээн засварлах, тохижуулах ажлыг тогтмол хийж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна.  Судалгаагаар нийслэлд ашиглагдаж байгаа явган хүний ихэнх замын зорчих эгнээ нарийсч, сул шороон хөрсийг бий болгосон байна.

     Тиймээс  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хэрэгцээнд нийцсэн явган хүний замын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгож, тохижуулах төслийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  боловсрууллаа. Цаашид батлагдсан загвар төслийн дагуу хийгдэх тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан зохион байгуулах юм байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (694)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.