“Анхны тусламж” сургалтыг үе шаттайгаар зохион явуулж байна

       Зам тээврийн ослын улмаас 2014 онд  улсын хэмжээнд нийт 503 хүн нас барж, 1460 хүн гэмтсэн, үүнээс Улаанбаатар хотод 138 хүн нас барж 726 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад  улсын хэмжээнд нас баралт 18,6 хувь, гэмтсэн хүний тоо 13,9  хувиар өссөн, нийслэлийн хэмжээнд нас баралт 17,9 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм.  Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 48 хүүхэд амь насаа алдаж 1164 хүүхэд гэмтсэн байх бөгөөд үүнээс нийслэлд 10  хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэн байна. Зөвхөн энэ он гараад 03 дугаар сарын 15-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 18 хүн, үүнээс 2 хүүхэд нас барж  957 хүн, үүнээс 139 хүүхэд гэмтжээ.

     Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд өртөн нас барах явдлыг бууруулах, гэмтсэн хүнд цаг алдалгүй анхны тусламжийг зөв үзүүлэн амь нас, эрүүл мэндийг аврах мэдлэгийг  алба хаагчдад олгох зорилгоор 2015 онд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй ажиллах төлөвлөгөөний дагуу нийт алба хаагчдын дунд 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл “Анхны тусламж” сургалтыг үе шаттайгаар зохион явуулж байна.

        Уг сургалтад хамрагдсан алба хаагчид зам тээврийн осолд өртсөн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэснээр зам тээврийн осолд өртөн нас барж байгаа иргэдийн тоо буурах магадлалтай юм.

       Мөн Авто радио FM 96.3-аар замын хөдөлгөөнд оролцогч нарт “Анхны тусламж амь насыг аварна” сэдвээр хичээлийг бэлтгэн хүргэж байгаа бөгөөд Монголын Улаан загалмай нийгэмлэгтээс тус газрын байнгын пост, албаны автомашинуудыг иж бүрэн эмийн сантай болгож, алба хаагчдад хэрхэн хэрэглэх талаар мэдлэг олгох зэрэг олон ажлыг хамтран зохион байгуулах юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (841)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.