Засгийн газрын хуралдаанаар нийслэл хотын дэд бүтцийг хөгжүүлэхээр шийдвэрлэв

       Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийслэл хотын дэд бүтцийг хөгжүүлэх , хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гаргажээ.

      7-10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах  Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдох “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгэжээ.  Энэхүү төмөр замын  шинэ  шугамаар  дамжин өнгөрөх болон бусад ачаа тээврийг  явуулж, Улаанбаатар хотын дундуур өнгөрч байгаа төмөр замын одоогийн шугамаар зөвхөн олон улсын болон орон нутгийн зорчигчийн галт тэргийг явуулахаар төлөвлөж байна.  Ачааны галт тэргийг хот дундуур явуулахгүй, хотын төвөөр зөвхөн зорчигч тээвэрлэх хөнгөн галт тэрэг явуулдаг болсноор зорчигчдын тоо хоёр дахин нэмэгдэхээс гадна авто машинууд босоо тэнхлэгт саадгүй нэвтрэх боломж бүрдэж, замын түгжрэл буурна. Мөн  төмөр замаар  бүх төрлийн хортой, тэсэрч дэлбэрэх аюултай, химийн хортой ачаа, нүүрс тээвэрлэдэг зэргээс агаар болон хөрсөнд үүсгэдэг их хэмжээний бохирдлыг бууруулж иргэдийн эрүүл , аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа асуудал шийдэгдэх юм.

       Мөн хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд, дэмжсэн байна. Улмаар уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын  нийтийн тээврийн дэд бүтэц, хөгжлийг сайжруулах төслийг 2009 оноос хойш хэрэгжүүлж буй бөгөөд энэ удаад ээлжит төслийн санхүүжилтийг авснаар автозамын нэг, хоёрдугаар эгнээг нийтийн тээврийн зориулалттайгаар өргөжүүлэх, цаашилбал метро барих дэд бүтцийн эхлэлийг тавих юм байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 215 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгоно. Түүнчлэн Монголын Засгийн газраас 75 сая ам.долларын нэмж шийдсэнээр төслийг хэрэгжүүлэх юм байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах энэхүү төсөл 2023 он хүртэл хэрэгжих аж. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (666)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.