НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД БАЙРЛУУЛСАН ХӨДӨЛГӨӨНТ КАМЕРААР ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ ЭХЛЭЭД БАЙНА

НЗД-ын 2012 оны А\724 дүгээр захирамжийн хүрээнд  “Нийтийн тээврийн хэрэгсэл-Автобусны зогсолт зогсоол” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтөй хамтран 2015 оны 2 дугаар сарын 06-наас 2 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулан явуулсан.

Уг ажлын хүрээнд  Нийтийн тээврийн хэрэгсэлийн зориулалтын зогсоол талбайд байрлуулж байгаа эсэх, нийтийн тээврийн хэрэгслийн замналын дундын болон эцсийн зогсоолд хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх, бусад хөдөлгөөнд оролцогчдын зөрчлийг баримтжуулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийн автобуснуудад хяналтын телекамерыг суурилуулсан.

Өнөөдрийн байдлаар хөдөлгөөнт камераар гудамж замд илэрсэн 1598 зөрчлийг баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлж, гэрийн хаягаар торгуулийн арга хэмжээ авахуулахаар хүргүүлээд байна.  Хэрэв та замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны буудал дээр  удаан хугацаагаар зогсож тээврийн хэрэгслээ байрлуулсан,  Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрэм зөрчсөн зөрчил гаргавал нийтийн тээврийн хэрэгсэлд байршуулсан хөдөлгөөнт телекамераар таны гаргаж буй зөрчил бичигдэж гэрийн хаягаар торгуулийн мэдэгдэх хуудас хүргэгдэх тул замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж  замын хөдөлгөөнд сахилгатай  оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (789)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.