бэлтгэл дэд хурандаа Т.Гүррагчаа улаанбаатар хотын замын цагдаагийн газрын тугийг Гималайн ноён оргилд мандуулна

     Тус газрын Хамгаалалтын тасгийн  3 дугаар салаанд ажиллаж байгаад гавъяаны амралтандаа  гарсан,  цагдаагийн  бэлтгэл дэд хурандаа, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Олон улсын шилдэг уулчин, гавьяат тамирчин Т.Гүррагчаа дэлхийн дээвэр цаст Гималайн ноён оргил Жомолунгмад авирахаар 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эх орноосоо хөдлөх гэж байна.

      Тэрбээр өдгөө 73 настай ч цаст Гималайн ноён оргилыг тойрсон 8000 метрээс дээш өндөртэй Мерапека, Лобуче оргилуудад, Казахстан, Киргизыстаны хил дээр оршдог 7010 метрийн өндөртэй “Хан тэнгэр” оргил болон эх орныхоо мөнх цаст сарьдагуудад амжилттай авиралт хийсэн, 42 жил уулын спортоор хичээллэж буй туршлагатай тамирчны нэг юм.

      Өмнө нь Гималайн ноён оргил Жомолунгмад Япон улсын 69 настай тамирчин авирч хамгийн настай тамирчнаар тодорч Гиннесийн номонд бичигдэж байсан бол энэ удаад Т.Гүррагчаа гуай авирахаар гараагаа эхлэх гэж байна.

      Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын удирдлага, Ахмадын зөвлөлөөс бэлтгэл дэд хурандаа Т.Гүррагчааг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн аян замд нь амжилт хүссэн ба тус газрын тугийг Гималайн ноён оргилд мандуулахаар болов.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (590)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.