УЛААНБААТАР ХОТОД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛ ЭХЛЭХ, ТАРАХ ЦАГИЙГ ӨӨРЧИЛСӨН А/105 ДУГААР ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАНА

      Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гарган 2015 оны 02 дугаар сарын 16-наас эхлэн мөрдөж эхэлсэн.

         Уг захирамжийн хэрэгжилтэд  хяналт тавьж, үр дүнг тооцох тухай ажлын удирдамжийг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр гарган ажлын хэсгийг байгууллаа.

        Удирдамжийн дагуу Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар ажил эхлэх, тарах үеийн замын хөдөлгөөний нягтралын одоогийн байдлыг захирамж гарахаас өмнөх үетэй харьцуулан судалж үр дүнг тооцох юм.
       Байгууллагууд өөрт хамаарах ажлын чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын дүн мэдээг нэгтгэн, хяналт шалгалт дууссанаас хойш 3 хоногийн дотор Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэгт мэдээлж цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах юм

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (789)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.