"Албаараа гоёсон бүсгүй" тэмцээнд явагдаж байна

       Улаанбаатар хүрээний цагдаагийн газар, хэлтсүүдийн эмэгтэй алба хаагчдын дунд цагдаагийн байгууллага, алба хаагчдыг алдаршуулах, тэдний соёл, гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор "Албаараа гоёсон бүсгүй" тэмцээнийг “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны төв” дээр 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн явуулж байна.

      Оролцогчид “Авъяаслаг бүсгүй”, “Үйлэнд уран бүсгүй”, “Ухааны цараатай бүсгүй”, “Монгол өв соёл, ёс уламжлалаа дээдэлсэн бүсгүй”, “Авхаалжтай бүсгүй” зэрэг номинациудад урлаг, соёл, мэдлэг ухаан,  хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх бөгөөд  2015 оны 03 дугаар сарын 13-нд нэгдсэн дүн гарч ялагчид тодрох юм.

       Эхний өдөр  “Шилдэг илтгэгч бүсгүй”,  хоёрдахь өдөр “Авхаалжтай бүсгүй” тэмцээн тус тус явагдаж, илтгэлийн тэмцээнд оролцогчид Цагдаагийн байгууллага  иргэдтэй хамтран ажиллахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх талаар “Асуудал ба боломж” сэдвээр 3-5 минутад илтгэл тавьж,  “Авхаалжтай бүсгүй”  буухиа тэмцээнд хурд, хүч, авхаалж самбаа, зориг тэсвэрээ шалган өрсөлдлөө.

    Тэмцээнд  нийт 25 бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд тус газрын Хөдөлгөөн зохицуулах хэлтсийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Даваагийн Золбоо  оролцож  байгаа юм. Тэрбээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдал иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал ба боломж” сэдвээр илтгэл тавьж, буухиа тэмцээнд амжилттай оролцлоо. 

        Цагдаагийн ахмад Д.Золбоодоо дараа дараагийн тэмцээнд амжилттай оролцож замын цагдаагийн албаараа гоёхыг хүсэн ерөөе.  

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (841)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.