ЖОЛОО БАРЬЖ БАЙХДАА ТАМХИ ТАТАХ НЬ АЮУЛТАЙ

       Аргентин улсын томоохон хотуудын нэг болох Кордовад жолоо барьж байхдаа тамхи татахыг согтуугаар жолоо барихтай адилтган хоригложээ. Хэв журам зөрчигчийг 111 ам.доллараар торгох бөгөөд жолоо барих эрхийг нь 15-90 хоногоор хасах бөгөөд давтан үйлдвэл торгуулийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилээр хасах юм байна.

        Кордова хотын засаг захиргаа дээрх дүрмийг су­дал­гаанд тулгуурлан гар­гажээ. Судалгаагаар жолоо барьж буй үед тамхи татах нь зөвхөн жолоочид өөрт нь төдийгүй явган зорчигч болон бусад хүмүүст аюултай хэмээжээ. Учир нь хүн тамхи татах агшиндаа гурван секунд анхаарал нь сар­нидаг. Энэ хугацаанд машин хяналтгүйгээр 70 метр замыг туулсан байдаг гэнэ. Үүнээс гадна  тамхи татаж буй хүний хувцсан дээр унасан үнсийг арилгахаар жолооч анхаарлаа сарниулахаас гадна  машины бүхээг дэх утаа нь үзэгдэх орчинд нөлөөлдөг хэмээн үздэг байна.

      Тэгвэл саяхан Оросын холбооны улсын Залуучуудын зөвлөлөөс Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж “Жолооны ард тамхи татахыг хориглосон” заалт нэмэх саналыг Төрийн думын Тээвэр хариуцсан хороонд ирүүлжээ. Уг захидалд жолоо барьж байхдаа тамхи татахыг “чихэвчгүйгээр гар утсаар ярихтай адил аюултай үйлдэл” гээд тамхи асаах, хайрцагнаас тамхи гаргаж ирэх зэрэг нь жолоочийн анхаарлыг сарниулж алдагдуулдаг гэсэн байсан аж.  Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм ёсоор Орост жолоо барьж байхдаа зориулалтын чихэвчгүйгээр утсаар ярьсан этгээдэд 1500 хүртэлх рублиэр торгох шийтгэл ногдуулдаг байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (539)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.