ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР САР ШИНИЙН БАЯРААР ХАМТРАН АЖИЛЛАСАН ИРГЭД, АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Сар шинийн баяраар цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын 2-р зэрэгт шилжин ажилласан. Шинийн нэгнээс эхлээд иргэд маань юун түрүүнд замын түгжрэл багатай урьд жилүүдийнхээс илүү цэгцтэй байгаа тухай алба хаагч нарт хандаж, манай албаны шууд холбогддог шуурхай утаснуудад холбогдон хүргэж урам зориг нэмж байсан.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт шалгалт хийхээс гадна хөдөлгөөн зохицуулж өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд уртасгасан цагаар ажилласан юм.
Монголын уламжлалт сар шинийн баяраа хүндэтгэж, энэ өдрүүдэд иргэд, албан байгууллагууд цагдаагийн алба хаагч нартайгаа хамтран ажиллаж, замын түгжрэлээс гадна осол гэмтлээс хамтдаа урьдчилан сэргийлж, мэдээ мэдээллээ солилцон, настан буурлуудтайгаа золгохдоо уур бухимдалгүй, эв зүйтэй байхын төлөө сэтгэл гарган шинэлсэн та бүхэндээ баярлалаа.


ЦЕГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (671)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.