УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Жил бүрийн “Сар шинэ”-ийн баяраар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн хувьд гавьяаныхаа амралтанд суугаа 150 гаруй ахмад хүрэлцэн ирсэн.

Уг арга хэмжээг нээж тус газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа А.Саяболд нар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлсэн ба замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан ахмад ажилтан Цэвээндоржийн Лувсан-Очир, Зунравын Цээлэй, Гончигийн Намхай нарыг Замын цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.

Хүндэтгэлийн  арга хэмжээ дээр хүрэлцэн ирсэн хүндэт зочдод урлагийн тоглолт сонирхуулж, гарын бэлэг гардууллаа.

Замын цагдаагийн албанд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж ирсэн үе үеийн ахмадууддаа сар шинийн мэнд хүргэн амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (814)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.