УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ТУСЛАХ КОМИССАР Ч.БОЛДБААТАР САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас та бүхэнд Арван долдугаар жарны “Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн мэндийг дэвшүүлье.

    Өнгөрч буй морин жилд тус цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаа.

   Улаанбаатар хотын иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, цагдаагийн ажил, үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд анхаарах бөгөөд та бүхний зүгээс бидний ажлыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.  

     Ирж буй модон хонин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, байхыг билэгдэн та бүхний ажилд тань амжилт, амьдралд тань аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (785)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.