“Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд автобусанд хяналтын камер байршуулж эхэллээ.

    Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг 2 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд уг арга хэмжээний хүрээнд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, иргэдээс ирсэн санал, санаачлагын дагуу автобусны жолооч нарт хяналт тавих зорилгоор хяналтын камер байршуулах ажлыг 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ.

    Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусуудын урд шилэн дээр тухайн автобусаас гадагшаа, урд талын замыг хянах хяналтын камерийг суурилуулж эхэлсэн ба уг камер нь чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, зогсоол дээр зогсон хөдөлгөөнд саад учруулж байгаа хувийн автомашинууд, хууль бусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих аж. Учир нь жолооч нар автобусны буудал дээр удаан зогсох, хүн буулгах, суулгах зэрэг зөрчлүүд ихээр гаргадаг нь нийтийн тээврийн үйлчилгээнд ихээхэн саад учруулдаг. Тиймээс Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолооч нарт хяналт тавих зорилгоор одоогоор 20 орчим автобусанд хяналтын камер суурилуулаад байгаа бөгөөд цаашид бүх автобусанд суурилуулахаар төлөвлөсөн аж. Уг камерыг төсвөөс хөрөнгө гаргалгүй, нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагууд хөрөнгө гаргаж суурилуулсан гэж байлаа.

       Хэдийгээр янз бүрийн багтаамжтай, өөр, өөр камер суурилуулсан хэдий ч стандартын хувьд ижил бөгөөд 1-3 өдрийн бичлэгээ Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжүүлснээр уг бичлэгийг шүүж автобусны хөдөлгөөнд саад учруулсан, удаан хугацаагаар зогссон болон нэгнээ хааж зогссон тээврийн хэрэгсэлд шийтгэл ногдуулах боломж бүрдэж байгаа юм. Хяналтын камерийг суурилуулснаас хойш нэлээн хэдэн тээврийн хэрэгслийн жолоочийн хаягаар торгуулийн хуудас хүргэж, зарим жолоочийн эрхийг хассан байна.

      Хяналтын камерыг байрлуулж  автобусны болон бусад автомашины зөрчлийг хянадаг болсноор автобусны буудал дээр бусад тээврийн хэрэгсэл зогсож хөдөлгөөнд саад учруулах, зогсоолоо булаацалдаж давхиснаас болж осол аваар гарах зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд арилж, нийтийн тээврийн үйлчилгээнд эерэг өөрчлөлт гарах юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.