СЭРЭМЖЛҮҮЛЭГ

      Жил бүр “Цагаан сар”-ын баяраар шинийн 01-ний өдөр шинэ жилийн анхны өдрийн мандах нарыг харахаар, мөн хөдөө орон нутагт суугаа аав, ээж, ах дүү, хамаатан садантайгаа золгохоор Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Ингэхдээ урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, эсрэг урсгалд орох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэргээс зам тээврийн осолд өртөж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох явдал ихэсдэг.

      Энэ баярын өдрүүдэд Монгол орны баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, баруун зүгийн зарим газраар цасан шуургатай, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар хүйтэн байх төлөвтэй байгаа тул хөдөө орон нутаг руу золголтоор явах гэж байгаа жолооч та тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг  анхааруулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (718)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.