“Сар шинэ”-ийн баяр болох гэж байгаатай холбогдуулан УБ хотын Замын цагдаагийн газраас санамж сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид нь “Сар шинэ”-ийн баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй, амгалан тайван  байдлыг ханган гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж, гудамж замд хяналт шалгалт тавин хөдөлгөөн зохицуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллахаас гадна  нэмэгдлээр, Олон нийтийн аюулгүй байдал хамгаалах газраас 65 алба хаагч, Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг  ажиллуулна.

      Монголын үндэсний уламжлалт “Сар шинэ”-ийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас нийт жолооч, ард иргэддээ дараах санамж сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

    Сар шинийн баярын өдрүүдэд гэр бүл ойр дотны хүмүүстэйгээ настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэхээр замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал жилийн жилд өсөн нэмэгдсээр байна.

       2013 оны 2-р сард нийт 3671 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч байсан бол 2014 оны 2-р сард 6765 болж 84.3% өссөн, зам тээврийн ослын улмаас 2013 оны 2-р сард 8 хүн нас барж байсан бол 2014 оны 2-р сард 9 болж 12.5%-аар, гэмтсэн хүн 361 байсан бол 380 болж 5.3%-иар тус тус өссөн байна. Шинийн 01, 02-ны өдрүүдэд  хотын захын гэр хорооллын замууд ачаалал их авснаас бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учирч механик түгжрэл саатал бий  болсноос замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэрэг үйлдлийг ихээр гаргадаг.

      Энэ жилийн хувьд сар шинийн баяр олон хоног үргэлжилж байгаагаас замын ачаалал эрс нэмэгдэх, түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, орон сууцны болон гэр хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч  хэрэгжүүлэх шаардлагатай юм. Шинийн 03, 04–ний өдрүүдэд хотоос хөдөө орон нутгийг  чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул  өв уламжлалаа  дээдлэн хамгаалж  хууль дүрмээ сахин биелүүлцгээн тээврийн хэрэгслийн хурдаа  зөв тохируулж хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундаааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос эрс татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнтэй, гараас нь хөтлөн аюулгүй байдлыг хангах, зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөндлөн  гарахыг  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас Уриалж байна.  

      Сар шинийн битүүний өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Харин шинийн 1, 2, 3, 4-ний өдрүүдэд  /2 дугаар сарын 19, 20, 21, 22/ улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

                            ИРЖ БУЙ МОДОН ХОНИН ЖИЛДЭЭ  сайхан шинэлээрэй.

                               Та бүхний алтан шар зам тань өлзийтөй байх болтугай. 

                                УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (591)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.