“Сар шинийн баяр”-ын үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Монгол түмний уламжлалт “Сар шинэ"-ийн баяр болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр 11 цагт  Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтэс, Авто тээврийн үндэсний төв,  Яаралтай түргэн тусламжийн төвтэй хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж, нийт 24 телевиз, 10 сайт, 4 радио, 5 сонинд баярын үеийн  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаарх цаг үеийн мэдээллийг шуурхай дамжуулав.

Уг хэвлэлийн бага хуралд тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ж.Энхбат нар урьд жилүүдийн цагаан сарын баярын үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар судалгаа, тоо баримтыг танилцуулж нийт ард иргэд, жолооч нарт хувийн зохион байгууллалтаа ханган, бусдыг хүндэтгэн тээврийн хэрэгслээ зөв байрлуулах, урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэрэг зөрчлийг гаргахгүй байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар сэрэмжлүүлэг, анхааруулга хийв.

Цагдаагийн ерөнхий газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галсанжамц орон нутгийн замын хөдөлгөөнд анхаарах асуудлуудын талаар, ялангуяа хөдөө орон нутаг баярын өдрүүдэд мотоцикл жолоодсоноос зам тээврийн осол, хэрэг их гардаг талаар, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэлтсийн дарга Ж.Энхбат хөдөө орон нутагт баярын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн талаар, Яаралтай түргэн тусламжийн төвийн дэд дарга н.Ариунболд баярын өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн улмаас тус төвд гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо ихэсдэг болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар анхаарууллаа.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (542)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.