дугаарын хязгаарлалттай өдрөө замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна

      Монгол түмний  үндэсний “Сар шинэ”-ийн баяр  болох гэж байгаатай холбогдуулан  баярын хүнс, бэлэг сэлтээ базаах гэсэн олны хөлд нийслэл хот дарагдан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ч эрс нэмэгдэн түгжрэл саатал үүсдэг.

        Автозамын ачааллыг бууруулах, иргэдийн цагийг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг дарга  2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 дугаар захирамж гарган Сар шинийн баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор ялган хязгаарлалттай замд замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

      Тус захирамжийн биелэлтэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас хяналт тавин ажилласан ба нийслэлийн иргэд автозамын түр зохицуулалтын арга хэмжээг дэмжин хэрэгжүүлж байгаа нь амралтын өдрүүд дэх замын хөдөлгөөний нөхцөл байдлаас харагдаж байсан.

            Гэсэн хэдий ч 01 дүгээр сарын 31-ний Бямба гаригт 2836,

                        02 дугаар сарын 01-ний Ням гаригт 1572,

                        02 дугаар сарын 07-ны Бямба гаригт 2388,

                        02 дугаар сарын 08-ны Ням гаригт 996,

нийт 7792 жолооч уг захирамжийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож яваад шалгагдсан байна.

        Түр зохицуулалтыг зөрчсөн жолооч нарыг торгох арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд мөрдөгдөж дуусах тул жолооч нартаа авто  машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 02 дугаар сарын 14-ний “Бямба” гаригт, сондгой тоогоор төгссөн бол  02 дугаар сарын 15-ны “Ням” гарагуудад  өглөөний 1000 цагаас 2000 цагийн хооронд авто  замын хөдөлгөөнд оролцон,  дугаарын хязгаарлалттай өдрөө замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (539)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.