Цагдаагийн ахлах ахлагч Д.Ганхуяг “Мориноосоо унаж үхдэггүй Монгол” сэдвээр илтгэл тавьж “Батламж” гардан авлаа

     Хууль сахиулахын их сургуулийн харъяа Ахлагчийн сургууль, Батлах хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулиас хамтран зохион байгуулсан  “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад бидний үүрэг оролцоо” сэдэвт Эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээний эхний шатны шалгаруулалт 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болсон. Уг тэмцээнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Дүгэрийн Ганхуяг  оролцож замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг хөндсөн  “Мориноосоо унаж үхдэггүй Монгол” сэдвээр илтгэл тавьж, нийт 120 орчим илтгэгчдээс шалгарч  5 дугаар байрыг эзэлсэн.

      Эрдэм шинжилгээний бага хурлын 2 дугаар шатны тэмцээний шалгаруулалт  2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн хурлын зааланд амжилттай зохион байгуулагдаж цагдаагийн ахлах ахлагч Д.Ганхуяг “Батламж” гардан авлаа. Мэдлэг, авъяас, ур чадвараа дайчлан амжилттай оролцсон цагдаагийн ахлах ахлагч Д.Ганхуягтаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

        Цагдаагийн ахлах ахлагч Д.Ганхуяг нь 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, 2003 онд Увс аймгийн 1 дүгээр 10 жилийн сургууль,  2007 онд Соёлын дээд сургуулийг хөгжмийн багш мэргэжлээр, 2014 онд Улаанбаатар Эрдэм дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд  Цагдаагийн анхан шатны дамжаа төгсч Замын цагдаагийн газрын Орон нутгийн хөдөлгөөний хяналтын хэлтэст цагдаа зохицуулагч, Багануур дүүргийн Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч, 2011 оноос Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар томилогдон ажиллаж байгаа манай шилдэг тэргүүний алба хаагчдын нэг юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (717)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.