зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага мэдэгдэн жолоочийн болон иргэний үүргээ биелүүлээрэй.

       Нийслэлд бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй буюу хэргийн газрыг орхин явсан 191  гэмт хэргийн 139 хэргийн эзэн холбогдогчийг 2013 онд, 210 гэмт хэргийн 139 хэргийн эзэн холбогдогчийг 2014 онд илрүүлсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 7,2 хувиар өссөн  үзүүлэлттэй байна. Хамгийн сүүлд гэхэд 2015 оны 02 дугаар сарын 06-ны оройн 21.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитын замд марк, улсын дугаар тодорхойгүй суудлын автомашин явган зорчигч 50 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан ноцтой зам тээврийн осол, хэрэг гаргасныг цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлаж илрүүлсэн.

      Зам тээврийн осол нь санамсар болгоомжгүй үйлдэгддэг гэдэг утгаараа “хөнгөн” хэрэгт тооцогддог ба уг гарсан осол, хэрэгт жолоочийн гэм буруу тогтоогдохгүй бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж авч үзэн хэрэгсэхгүй болгох тохиолдол ч байдаг.

       Гэтэл зарим жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, бичиг баримтын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож явснаас, зарим тохиолдолд айж, сандарсанаас ослын газраас зугтаах явдал нэлээн байна. Мөн осол гаргачихаад баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.

      Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг  хүндрүүлж үздэг.

     Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугатаах тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байдаг. Үүнийг дурдвал:

216.1. “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”.

216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ

     Гэмт хэргийн газар заавал ул мөр үлддэг учир зам тээврийн осол, хэрэг үйлдсэн хүн баригдах нь гарцаагүй. Улаанбаатар хотод камерийн систем хөгжсөн, иргэдийн нийгмийн идэвхи, ухамсар дээшилж мэдээллийг хурдан шуурхай өгдөг болсон зэрэг нь ч хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд нөлөөлдөг.  

       Иймд эрхэм жолооч та бүхэн зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээн жолоочийн болон иргэний үүргээ биелүүлж  байгаарай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (787)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.