БИЕ БИЕЭ ХҮНДЭТГЭН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЁ

       Улсын хэмжээнд 2013 онд 423, 2014 онд 503, 2015 оны 1 дүгээр сард 34 хүн  зөвхөн зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. Үүнээс гадна зам тээврийн осол, хэрэгт өртөн жил бүр хэдэн мянган хүн гэмтэж бэртэн, эрүүл мэндээрээ хохирсон харамсмаар тоо баримт байна.

   Гэрээсээ инээгээд гарсан хүн хэн нэгний анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлээс болж осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор, хэзээ ч эргэж ирэхгүй болсоор байна.

      Замын цагдаагийн газраас зам тээврийн осол, хэргийн улмаас золгүй байдлаар эрдэнэт хүний амь нас үрэгдсэн, гэмтсэн талаар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор холбогдлын талаар, Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхийг иргэдэд уриалж, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэсээр байгаа боловч зам тээврийн ослоор амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоо буурахгүй л байна.

       Хэн нэгэн золгүй байдлаар амь насаа алдсан тухай сонсоод халаглан харамсахгүй, байх ёстой зүйл мэтээр хүлээж авдаг болжээ. Гэтэл таны хайртай хүмүүсийн хэн нь ч зам тээврийн осол хэрэгт хэзээ ч өртөж, нөхөж болшгүй гай гамшиг учирч болохыг бид бүгд ухамсарламаар байна.

    Тээврийн хэрэгслийн жолоодон хөдөлгөөнд оролцогч хэн бүхэн хамгийн хайртай хүмүүсээ, хэн нэгний хайртай, эрхэм хүнийг автомашинаараа тээвэрлэж яваагаа, явган зорчигч Та замын хөдөлгөөнд оролцож яваа гэдгээ санаж, хууль, дүрмээ сахин биелүүлж, бие биеэ хүндэтгэн замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна.

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (789)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.