Таны автомашин тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцож болно

   Нийслэлийн Засаг дарга “Сар шинэ”-ийн баяраар болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор А/74 тоот захирамж гаргаж, баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийж байгаа юм.

    Уг захирамжид зааснаар, хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд “Авто  машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны 02 дугаар сарын 07, 14-ний “Бямба” гарагуудад, сондгой тоогоор төгссөн бол  2015 оны   02 дугаар сарын 08, 15-ны “Ням” гарагуудад  өглөөний 1000 цагаас 2000 цагийн хооронд авто  замын хөдөлгөөнд оролцох” -оор заасан.

   Мөн энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус иргэдэд үйлчлэх бөгөөд 02 дугаар сарын 07, 14-ний бямба гариг, 02 дугаар сарын  08, 15-ны ням гаригуудад 08:00-17:00 цагийн хооронд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон.

  Та бүхэн замын хөдөлгөөндөө сахилгатай, соёлтой оролцож, Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

САНАЛ АСУУЛГА »
Та Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг ямар хэлбэрээр олж мэддэг вэ?
Санал өгсөн нийт хүн (645)
  • Телевизээр
  • FМ радиогоор
  • Сонин, сэтгүүл
  • Facebook, Twitter, Web
  • Найз нөхдөөсөө
  • Бусад

» Бусад санал асуулга харах

Та манай вэб хуудасны

зочин боллоо.